Өнөөдөр 2022.10.26. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 07 цаг 27 минутад мандлаа, 17 цаг 45 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 3 хэм, шөнөдөө -9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны эхнэр Хиллари Клинтон, одон орон судлаач Стивен Керн Робинсон, Боливын Ерөнхийлөгч асан Эво Моралес, Английн жүжигчин, продюсер Кэри Элвес, Австралийн кантри дуучин Кит Урбан, Оросын хөлбөмбөгч Дмитрий Сычёв зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1965 оны энэ өдөр Букингемийн ордонд “The Beatles” хамтлагийн гишүүдэд вант улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Британийн эзэнт гүрний одон гардуулжээ.
1968 оны энэ өдөр “Союз-3” сансрын хөлөг хөөрөв.
1972 оны энэ өдөр Хойд Вьетнамд АНУ-тай байгуулсан байлдааны үйл ажиллагааг зогсоох зөвшилцлийн талаар зарлажээ.
1976 оны энэ өдөр Тринидад Тобаго бүгд найрамдах улс болов.
1978 оны энэ өдөр ДЭМБ салхин цэцэг өвчний вирус байгальд устсан гэж зарлажээ.
1979 оны энэ өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хи хамгаалалтын албаны даргынхаа гарт амиа алджээ.
1989 оны энэ өдөр Найжел Лоусон Их Британийн Сангийн сайдын албан тушаалаас огцорсон байна.
1994 оны энэ өдөр I Хусейн болон Ицхак Рабин нар Израил-Иорданы 46 жилийн сөргөлдөөнийг дуусгасан энхийн гэрээг байгуулжээ.
Өнөөдөр үс засуулвал Нас ахар болно.
Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Харин төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.
Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )