Өнөөдөр 2022.10.21. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 07 цаг 20 минутад мандлаа, 17 цаг 54 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 5 хэм, шөнөдөө -4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Гондураст Зэвсэгт хүчний өдөр бол Египетэд Тэнгисийн цэргийн, Тайландад Үндэсний сувилагч нарын өдөр.
Энэ өдөр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Германы физикч, Нобелийн шагналт Вольфганг Кеттерле, Нидерландын физикч, Нобелийн шагналт Андрей Гейм, Испанийн кино найруулагч, жүжигчин Хулио Медем, Америкийн жүжигчин Мелора Уолтерс, реалити шоуны од Ким Кардашьян, Ирландын жүжигчин Эндрю Скотт зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1992 оны энэ өдөр Улаанбаатар хотод Хятад, Монгол, Орос гурван улсын хил тогтоох хэлэлцээр эхлэв. Талууд гурван улсын хил тогтоох хэлэлцээрийг үзэглэжээ.
2013 оны энэ өдөр Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1992 оны энэ өдөр Мадоннагийн бичсэн “Секс” ном худалдаанд гарчээ.
1993 оны энэ өдөр Бурунди улсад төрийн эргэлтээр Ерөнхийлөгч нь болон зургаан сайд алагджээ.
1997 оны энэ өдөр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Акмола хотыг улсынхаа шинэ нийслэлээр зарлав. Акмола хотын нэр хожим нь Астана болж өөрчлөгдсөн юм.
Өнөөдөр үс засуулвал Жаргал үргэлжид ирнэ.
Эл өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.
Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )