ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 19

Өнөөдөр 2022.10.19. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 07 цаг 17 минутад мандлаа, 17 цаг 58 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 11 хэм, шөнөдөө -2 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Албанид Тереза эхийн өдөр.

Энэ өдөр Английн зохиолч Жон Ле Карре, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн хоёр удаагийн шагналт Жон Литгоу, “Эмми”, “Грэмми”-гийн шагналт Трей Паркер, Мексикийн жүжигчин, дуучин Вероника Кастро, Шведийн жүжигчин Ребекка Фергюсон зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2000 оны энэ өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хуан Зякуй БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийт 1.000.000.000 юанийн хөнгөлөлттэй зээл дахин олгохоор болсныг мэдэгджээ. Уг зээлийг Монгол Улс “Төмөртийн хүдрийн уурхай” нээхэд ашиглахаар тогтжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1944 оны энэ өдөр Марлон Брандо Бродвейн тайзан дээр дебют хийжээ.

1957 оны энэ өдөр ХБНГУ-ын Засгийн газар Югославтай дипломат харилцаагаа тасалсан байна.

2000 оны энэ өдөр Нью-Йоркт алдарт Мадам Тюссо музейн салбар нээгджээ.

2002 оны энэ өдөр Ирландын оршин суугчид бүх нийтийн санал асуулгад Европын Холбоонд нэгдэхийн төлөө санал өгөв.

Мөн оны энэ өдөр Туркменистанд Ерөнхийлөгч Сапармурат Ниязовын ард түмнийхээ оюуны өвийг судалж бичсэн “Рухнама” номын ойг тэмдэглэжээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top