OMG апп нь хакер учир ашигласан бол ХОЁР ДАВХАР ХАМГААЛАЛТ хий

2022 оны 09 сарын 23

Фэйсбүүк хэрэглэгчдийн ихээр ашиглаж байгаа OMG апп нь хакер апп юм.

Хакер хийгээд удаж байгаа энэхүү апптай холбоотой гомдол мэдээлэл АНУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар буюу Better Business Bureau-д үүсжээ.

Фэйсбүүк хэрэглэгч ОMG аппыг ашиглан онч үг, өөрт юу хэрэгтэй байгаа зэргийг үзэхдээ өөрийн мэдэлгүй хэрэглэгчийн гэрээнд гарын үсэг зурж, мэдээллээ өгч буйгаа зөвшөөрдөг аж. Уг мэдээлэл гуравдагч талын мэдэлд очих буюу энэ апп хэрэглэгчийн мэдээллийг зарж байгаа гэсэн үг юм.

Гуравдагч тал авсан мэдээллийнхээ дагуу хакердахыг нь хакердаад, хэрэггүйг нь орхиод явдаг аж.

Иймээс фэйсбүүк хэрэглэгч та ОMG аппыг ашигласан бол фэйсбүүкдээ хоёр давхар хамгаалалт буюу two-factor authentication тохиргоог хийх нь зүйтэй юм.

Энэхүү тохиргоог хэрхэн хийх зааврыг доорх бичлэгээс үзээрэй: 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top