ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Өнөөдөр 2022.09.05. Энэ жилийн 248 дахь өдөр ба он дуустал 117 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 06 цаг 15 минутад мандлаа, 19 цаг 27  минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 15  хэм дулаан, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын буяны өдөр, Дэлхийн самоса боовны баяр тохиож байгаа бол АНУ Үндэсний бяслагтай пиццаны өдөр, Энэтхэг Багш нарын баяр, Бразил Амазоныг хамгаалах өдөр, Канад Хөдөлмөрийн өдөр, Египет Инженерүүдийн баяр, Латви Аристотелийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр суут хөгжмийн зохиолч Йоханн Кристиан Бах, алдарт “Queen” рок хамтлагийн ахлагч, домогт Фредди Меркюри, Японы дуучин, загвар өмсөгч Кёко Саито, Олимпын аварга, Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Юна, АНУ-ын жүжигчин Кэролайн Саншайн нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал

1666 оны энэ өдөр гурван хоног үргэлжилсэн Лондонгийн их түймэр унтрав. Түймэрт 10 мянган байшин шатсан ч зургаан хүн амиа алдсан баримт бий.

1862 онд Английн иргэд Жеймс Глейшер, Хэнри Коксвелл нар агаарын бөмбөлгөөр есөн мянган метрийн өндөрт гарч, дээд амжилт тогтоож байжээ.

1939 оны энэ өдөр АНУ Дэлхийн хоёрдугаар дайн төвийг сахих байр сууриа зарлав.

1972 оны энэ өдөр Мюнхений олимпын наадмын үеэр Палестины террорист “Хар есдүгээр сар” бүлэглэл Израилыг багийг барьцаанд авав.

1979 онд Канад алт олборлолтыг дэмжих зорилгоор алтан зоос гаргах тухай зарлажээ.

1981 онд Азид ДОХ-оос үүдэлтэй анхны нас баралт бүртгэгдэв.

1998 оны энэ өдөр Ким Ир Сенийг БНАСАУ-ын мөнхийн ерөнхийлөгчөөр өргөмжилжээ.

Өнөөдөр билгийн тооллын 10, Гар одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top