
Өнөөдөр 2022.08.31. Энэ жилийн 243 дахь өдөр ба он дуустал 122 хоног үлдлээ.
Монгол эх оронд маань нар 06 цаг 09 минутад мандлаа, 19 цаг 37 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 18 хэм дулаан, шөнөдөө 5 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Африк гаралтнуудын эрхийг хамгаалах олон улсын өдөр, Хар тамхи хэтрүүлэн хэрэглэхээс сэрэмжлүүлэх олон улсын өдөр тохиож байгаа бол Испани Улаан лоолиор байлдах баяр, АНУ Тусламжийн гараа сунгах өдөр, Иран Ирвэс хамгаалах өдөр, Киргизстан Тусгаар тогтнолын өдөр, Сингапур Багш нарын баяр, Молдов Төрийн хэлний өдөр, Узбекистан Улс төрийн хэлмэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр, Польш Эв санааны нэгдэл, эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Ромын эзэн хаан Калигула, Италийн анхны эмэгтэй эмч Мариа Монтессори, Японы 123 дахь эзэн хаан Ёшихито, ЗХУ-ын хоёр удаагийн Баатар, сансрын нисэгч Леонид Попов, Холливудын алдарт жүжигчин Ричард Гир, Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман нар хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал
1673 онд Канадын Квебек хотоос орон гэргүй, гуйлгачдыг гаргажээ.
1674 оны энэ өдөр АНУ-ын Род Айлэнд муж индианчуудад согтууруулах ундаа зарахыг хориглов.
1900 онд Их Британид “Coca Cola” зарагдаж эхлэв.
1939 оны энэ өдөр Халхын голын тулалдаан төгсөв.
1955 оны энэ өдөр нарны зайгаар явдаг анхны автомашиныг танилцуулжээ.
1975 оны энэ өдөр Олон улсын валютын сан алтаар тооцоо хийхээс бүрэн татгалзах шийдвэр гаргав.
1994 онд Оросын цэрэг Германаас бүрэн гарав.
1997 оны энэ өдөр Уэлсийн гүнж Диана Парис хотод автомашины ослоор амиа алдав.
2021 оны энэ өдөр “Талибан” хөдөлгөөн 20 жилийн дайнд Өрнөдийн эвслийг ялсан өдөр гэж албан ёсоор зарлав.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )