ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 24

Өнөөдөр 2022.08.24. Энэ жилийн 236 дахь өдөр ба он дуустал 129 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 05 цаг 59 минутад мандлаа, 19 цаг 50 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 13 хэм дулаан, шөнөдөө  1 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр  Украин Тусгаар тогтнолын өдөр, Гүрж Үндсэн хуулийн өдөр, Коста Рика Үндэсний хүрээлэнгийн баяр, Индонез Телевизийн баяр, Киргиз Дотоодын цэргийн өдөр, Либер Үндэсний далбааны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Өмнөд туйл судлаач, Уэдделл нуурыг нээсэн Их Британийн судлаач Жеймс Уэдделл, Нобелийн шагналт биологич Албер Клод, Нью Йоркийн мафийн таван гэр бүлийн нэгийг толгойлогч Карло Гамбино, Палестины Чөлөөлөх байгууллагын удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Ясир Арафат, Бразилын зохиолч Пауло Коэльо, “Sepultura” хамтлагийн гоцлол гитарчин Андреас Киссер, “Харри Поттер” киноны Рон Уизлигийн дүрийг бүтээсэн жүжигчин Руперт Гринт нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал

79 оны энэ өдөр Везувий галт уул дэлбэрч, Помпеи, Херкуланум, Стабии хотууд газрын хөрснөөс арчигдав.

1542 онд Испанийн эзлэгч Франсиско де Орельяна Амазон мөрний бэлчирийг нээжээ. Түүний баг руу нутгийн эмэгтэй дайчид халдсан тул голыг Амазон хэмээн нэрлэжээ.

1814 онд англичууд Вашингтон хотыг эзэлж, Цагаан ордныг шатаав.

1853 оны энэ өдөр америк тогооч Жорж Крам төмсний чипс анх хийжээ.

1937 оны энэ өдөр Зөвлөлтийн нисэгч Константин Кайтанов дэлхийд анх удаа 11037 м өндрөөс шүхрээр буув.

1938 онд АНУ-ын “The Christian Century” сонин телевизийн цуврал киног “савангийн дуурь” гэх нэр томьёог ашиглав. 

1949 оны энэ өдөр НАТО-г үүсгэн байгуулах тухай гэрээ хүчин төгөлдөр болжээ.

1978 онд Якутад 19 килотонны хүчтэй “Кратон-3” цөмийн дэлбэрэлт болов.

1991 оны энэ өдөр Украин тусгаар тогтнолоо тунхаглажээ.

1995 оны энэ өдөр “Windows 95” үйлдлийн систем гарав.

2016 онд Италид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 295 хүн амиа алдав.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top