БЗД: 3Х3 сагсан бөмбөг сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн болно

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Дүүргийн хэмжээнд 5 олон улсын стандарт бүхий 3Х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орсон. Тус талбайн нээлтийг тохиолдуулан Баянзүрх дүүргээс дүүргийн хэмжээнд 60 багийн дунд 3Х3 сагсан бөмбөг сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг долоодугаар сарын 5,6-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тэмцээн 9,24,28,34,42-р хороонд шинээр тохижуулагдсан олон улсын стандарт бүхий 3Х3 талбайд зохион байгуулагдана.

1. Тэмцээнд оролцох 60 багийг шалгаруулахдаа тухайн хороо, дүүргийн төлөөлөгч, Засаг дарга нартай зөвшилцөж сонгоно.

2. Тэмцээнд бүх шатны лигт тоглодог тамирчид оролцох боломжгүй.

3. Заавал Баянзүрх дүүргийн харьяа байх

4. Тэмцээн болох өдөр өөрийгөө баталгаажуулах (Иргэний үнэмлэх, E-Mongolia)

Иймд сагсан бөмбөгд хайртай, дуртай хүн бүр хүрэлцэн ирж 2 өдрийг мартагдахааргүй өнгөрүүлэхийг хүсье. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top