Зуслангийн автобусны МАРШРУТЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 04

Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдсэн. Тиймээс хот орчмын зуслан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шийдвэрлэжээ. 2022 оны зургадугаар сарын 6-ны өдөр буюу ирэх долоо хоногийн даваа гарагаас дараах гурван чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг уламжлал ёсоор эхлүүлэх юм. Үүнд:

ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /35 минут тутамд/

ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /1 цаг тутамд/

ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэл /2 цаг тутамд/

Зуслан чиглэлийн автобусыг “Тэнгис” кино театрын зогсоолоос нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг  хангажээ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цацрал(66.181.183.170) 2022 оны 06 сарын 04

Яргайт. Яргайтын богино луу автобус явуулж өгөөч

0  |  0
Top