Нийтийн тээвэрт цахим төлбөрийн олон хэлбэр нэвтэрснээр орлого нь мэдэгдэхүйц өсчээ. Тухайлбал 2025 онд нийтийн тээврийн салбарын орлого 56.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 онтой харьцуулахад 69% нэмэгдсэн үзүүлэлт юм.
Шинэ систем нэвтэрснээр зорчигчид смарт болон банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгөөр зорчих боломжтой болсон. Ингэснээр зорчих явцыг хялбаршуулж, орлого төвлөрөлт илүү тогтвортой болсон гэсэн үг аж.
Энэ оны эхний хоёр сард орлого 1.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зорчигчийн тоо 8.5% өссөн байна. Орлого нэмэгдэж байгаа учраас 2027 оноос эхлэн өөрийн орлогоор ажиллаж, корпорацын зарчимд шилжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )