Газрын албаныхан "Нарантуул" захад дахин ажиллана

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 24

“e-Mongolia” академи болон Нийслэлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан хаагчид өчигдөр /2022.04.23/ 10.00 – 17:00 цагийн хооронд "Нарантуул" олон улсын худалдааны төвд ажиллаж, иргэд олон нийтэд “e-Mongolia” -г ашиглаж хэрхэн газраа цахимаар бүртгүүлэх талаар заавар, зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Сануулахад, Иргэд өөрийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй газрын бүртгэлийг цахимаар нөхөн бүртгүүлэхийг зөвлөж байгаа. Нөхөн бүрдүүлэх ажлын хугацаа дуусах дөхсөнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн газрын албанд иргэд олон нийтийн хандах ачаалал хэт их нэмэгдэж хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа тул дээрх хугацааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргасан билээ.

Мөн кадастрын мэдээллийн системд нэмэлт хөгжүүлэлтийг гүйцэтгэж иргэн, хуулийн этгээд www.egazar.gov.mn системээс “Өөрийн газраа кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт”-ийг илгээх боломжийг бүрдүүлсэн байна. Энэ нь иргэн, хуулийн этгээдийн нэр дээр эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгогдсон газрын гэрээ, гэрчилгээ холбогдох материал байгаа бол www.egazar.gov.mn системд бүртгэлтэй эсэхийг шалгаж, хэрэв мэдээлэл байхгүй бол цахим хүсэлтээ илгээх юм. Газрын албаны мэргэжилтэн цахим хүсэлтээр ирүүлсэн материалд хяналт тавьж өргөдөл үүсгэн нөхөн бүрдүүлэх зарчмаар мэдээллийн санд бүртгэх боломжийг бүрдүүлээд байна. Нөхөн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд Монгол Улсын хэмжээнд 68,172 нэгж талбарыг кадастрын мэдээллийн санд бүртгээд байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top