Түр хорооны даргаар Ж.Сүхбаатарыг сонгов

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо өнөөдөр /2022.04.20/ хуралдлаа. Хуралдаанаар түр хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг сонгосон байна. 

Хөгжлийн банкны хянан шалгах түр хороонд: Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нарын 11 гишүүн багтсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(192.82.66.181) 2025 оны 03 сарын 13

зөв, хүнээ олжээ

1  |  0
Top