ЧИНГЭЛТЭЙ: “Их хотын хавар-2022” арга хэмжээ үргэлжилж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдаж байгаа “Их хотын хавар-2022” арга хэмжээний хүрээнд дүүргийн боловсролын салбарын нийт байгууллагууд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хуваарийн дагуу оролцож, байгууллагынхаа үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан, боловсролын үйлчилгээг түгээн ажиллаж байна.

Өнөөдөр буюу 04 дүгээр сарын 18-ны өдөр дараах байгууллагууд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Сити их сургууль

Шимт боловсролын төв

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын “Шинэчлэл” ТББ-ын “Цэгээр наадъя” төсөл

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын “Төвийн бүс”

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын “Тэнгис бүс”

Ерөнхий боловролын 5 дугаар сургууль

Ерөнхий боловролын 17 дугаар сургууль

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top