Аутизмтай хүнд ГУРВАН БЭРХШЭЭЛ заавал байдаг

2022 оны 04 сарын 02

ӨНӨӨДӨР АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалсан. Үүнтэй холбогдуулан жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ныг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон 2008 оноос тэмдэглэж ирсэн билээ.

Манай улс ч мөн адил энэ өдөр Аутизмыг Таниулах аян өрнүүлж, төрийн бус байгууллагуудтай хамтран сэтгэл судлал, боловсролын чиглэлээр суралцдаг оюутан, цэцэрлэг болон ЕБС-ийн багш нарт чиглэсэн аутизмын мэдлэгийг сайжруулж, чадварыг нь хөгжүүлэх чиглэлээр багагүй сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хийхэд анхаарч, дэмжин ажилладаг.

Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.

Аутизм нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар сул, аливаа өөрчлөлтөд тавгүйтэж хямардаг, давтагдмал, өвөрмөц зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэг юм. Аутизмын хүрээний эмгэг нь үндэс угсаа болон нийгэм эдийн засгийн бүхий л бүлэгт илэрдэг. Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг тул эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.

 АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГ (АХЭ)ГЭЖ ЮУ ВЭ?

“Хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээлэлийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг”. Аутизмын шалтгааныг одоо хир нь шинжлэх ухаан олж нээгээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна. Шалтгаан нь тодорхойгүй байгаа тул эмчлэх, эдгээх, засах, хэвийн болгох гэсэн ойлголтын талаар одоо ярихад эрт байгаа гэдэгтэй маргах аргагүй. Тархины үйл ажиллагаатай холбоотой тархины хөгжилд нөлөөлдөг биологийн шалтгаантай учраас аутизмтай хүн насан туршдаа аутизмтай хэвээр байна.

АХЭ-ийн дотор “сонгодог аутизм”, “өндөр чадвартай аутизм” “аспергерийн хам шинж” гэх зэргийн хэд хэдэн төрлийн аутизмын эмгэг багтдаг. Аутизм нь өргөн хүрээний эмгэг тул аутизмтай хүн бүр өөр өөр байдгаараа онцлогтой.

Аль ч төрлийн аутизмтай хүнд дараах гурван бэрхшээл заавал байдаг. Зөвхөн нэг нь байвал эсвэл 2 нь байвал гэхээсээ илүүтэй энэхүү 3 шинж тэмдэг заавал байх ба аль нь илүү анхаарал татаж байгаагаар тодорхойлогдоно.

Аутизмыг анх 1943 онд Австри-Германы эмч Лео Каннер дүрсэлж тодорхойлсон ба одоо аутизмын үндсэн гол шинжүүд бүхий аутизмыг сонгодог аутизм буюу “Каннерын аутизм” гэж нэрлэдэг.  Австрийн эмч Ханс Аспергер гэдэг эрдэмтэн 1944 онд нийгэмших чадвар муутай хэсэг хүүхдийг дүрсэлснээр Аспергерийн хам шинж гэдэг ойлголт бий болсон.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Асадулла(66.181.161.118) 2023 оны 09 сарын 25

Ягаад\n

0  |  0
DR RUH(197.210.71.164) 2022 оны 04 сарын 04

Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?\nРаж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

0  |  1
Top