ЭМГЭНЭЛ | Лувсан-Очирын Ганболд

2022 оны 03 сарын 15

ЛУВСАН-ОЧИРЫН ГАНБОЛД

    1957-2022    

 

 Хайрт хань, аав Л.Ганболд нь 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, төрөл төрөгсөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Лувсан-Очирын Ганболд нь 1957 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Тэрээр асралт ханийнхаа халамжит нөхөр, алаг үрсийнхээ ачлалт эцэг, өвөө нь байж, анд нөхдийнхөө эв нэгдлийн багана нь байлаа.

Л.Ганболд нь 1975-1978 онд Монголын ардын армид цэргийн алба хааж, 1978-1986 онд Нийгмийг аюулаас хамгаалах яаманд, 1986-1990 онд ХЦУЕГ-ын хилийн 0146 дугаар ангид төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1990-1993 онд Улаанбаатар хотын ЦСГ-ын Октябрийн районы Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, хэсгийн дарга, хариуцлагатай жижүүр, 1993-1998 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын удирдлагын штаб, Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хангах албанд ахлах байцаагч, 1998-2001 онд Цагдаагийн ерөнхий газарт даргын даалгавар гүйцэтгэгч, 2001-2006 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтэст ахлах байцаагчаар тус тус ажиллаад 2006 онд цэргийн тэтгэвэрт гарсан.

Талийгаач эцгийн маань шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг, бусдын төлөө чин сэтгэлээсээ ханддаг зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх дурсагдах болно.

Ум сайн амгалан болтугай.

 Талийгаачийн хань, үр хүүхдүүд, ач, зээ,төрөл төрөгсдөөс          

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.118.111) 2025 оны 03 сарын 13

gun emegnel ilerhiilie

1  |  0
Byambaa 72 r hothon(103.26.193.104) 2025 оны 03 сарын 13

Gun emgenel ilerhiilii.

1  |  0
Hasaa(92.38.148.68) 2025 оны 03 сарын 13

Hun emgenel ilerhiiley

1  |  0
Уншигч(103.26.195.30) 2025 оны 03 сарын 13

Хүнлэг дөлгөөн зан ааштай дажгүй эр хүн байсан юм даа.Хөх толботондоо эргэн төрөөрэй.

2  |  0
Болдбаатар(202.9.46.144) 2025 оны 03 сарын 13

Гүн эмгэнэл илэрхийлье

1  |  0
Top