Задгай тээвэр хийхийг шаардсан жолооч нар Төрийн ордныг тойров

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14


“Замын-Үүд боомтоор нэвтрэх, ачаа тээврийг зохицуулах түр журам”-ыг хүчингүй болгохыг тээврийн жолооч нар шаардаж байгаа. Уг шаардлагыг дэмжсэн жолооч нар өнөөдөр /2022.03.14/ төв талбайд жагсаал зохион байгууллаа.

Жолооч нар ажилгүй болж, тэг зогсолт хийснээр амьдрал эрс хүндэрч байна гэсэн гомдол хэлж байлаа.

Тэд тээвэрчдийг задгай тээвэр хийх боломжоор хангаж өгөхийг Засгийн газраас шаардаж байгаа аж. Уг шаардлагыг тавьж буй жолооч нар Төрийн ордныг тойрч, үзэл бодлоо илэрхийлэхээр нэгдсэн нь энэ ажээ.  

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарын зүгээс задгай тээвэр эрхлэх боломжгүй талаар учирлаж байгаа. Хэрэв задгай тээвэр хийлгэх шаардлага тавих юм бол БНХАУ Эрээний боомтын үйл ажиллагааг зогсоож магадгүй гэж болгоомжлол байгааг сайд мэдэгдсэн.  

Тээвэрчдийн түр зөвлөлийн гишүүн Т.Ганбаатар:

-Жолооч нарын эрх ашиг зөрчигдөж, амьдрахад бэрх боллоо. Бид 2021 оны аравдугаар сарын 12-ноос эхлээд нэг ч удаа тээвэр хийсэнгүй. Чингэлэг тээвэр эхэлснээс хойш жолооч нарын орлого зогссон. Төр засаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулаад, тээврийн зохион байгуулалтаа сайжруулж чадах эсэхийг харсан. Мөн олимп дуусаад, гуравдугаар сарын 1-нээс хойш Хятад улс задгай тээвэр эрхлэх боломжийг нээж магадгүй гэж хүлээсэн. Хятадын тал хилээ хаана гэж айлгаж байгаа нь Зам тээвэр, хөгжлийн сайдын тархи угаалт гэж ойлгож байна. Чингэлэг тээвэрт тодорхой хүмүүсийн эрх ашиг шингэсэн байхыг үгүйсгэхгүй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаг үе(103.57.94.169) 2025 оны 03 сарын 13

Хятадад ковид огцом ихсээд байхад ....арай цаг үеэ олоогүй л байх юм даа. Яалтай ч билээ...

1  |  0
зочин(203.98.76.100) 2025 оны 03 сарын 13

Ямар ч боломжгүй болчихсон юмаар ингэж жагсч хашгирах нь хэнд ч хэрэггүй баймаар, жолооч нараас л болж хил хаагдсан шүү дээ

1  |  0
Top