Галт тэрэгний аюултай бүсэд явган зорчихгүй байхыг анхаарууллаа

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

 

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмнэлгийн мэдээлснээр өнгөрсөн онд галт тэрэг гадны шалтгаантай яаралтай тоормозыг нийт 170 удаа татжээ.

Үүний 57 хувь нь буюу 97 тохиолдол нь төмөр зам дээр хувь хүн байснаас шалтгаалсан байна. Төмөр замын аюултай бүсээр явган зорчигчид зөвхөн зөвшөөрөгдсөн гарц гармаар анхаарал болгоомжтой нэвтрэн өнгөрөх журамтай.  

Зарим тохиолдолд төмөр замын голд амь насаа хохироох зорилгоор хэвтэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ биеэ хянах чадваргүй болж, улмаар төмөр зам дээр суух, бага насны хүүхдүүд  тоглох зэрэг тохиолдол гарч байна. Энэ нь галт тэрэгний аюулгүй, саадгүй зорчих ажилд хүндрэл учруулж, иргэдийн амь насанд эрсдэл учруулж байна.

Үүнтэй холбоотойгоор УБТЗ ХНН-аас “Зогс Хар Сонс” хэмээх уриалга гаргаж, иргэдийг хэдэн хором зогсон, галт тэргийг өнгөрөөн, анхаарал сэрэмжтэй хөдөлгөөнд оролцохыг санууллаа.

 

 

 

Бэлтгэсэн: Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top