Д.Сумъяабазар: Нийслэл бол ямбий машины оршуулгын газар биш

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Нийслэлийн түгжрэлийг хэрхэн шийдэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

-Нэгдүгээрт эгнээнд зогссон машин ачилтын үнийг 100 мянган төгрөг болгоно гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм шийдвэр хэн ч гаргаагүй. Худлаа үнэн юм яриад байх юм. Ачилтын үнийг 100 мянга болго гэж нэг ч шийдвэр гараагүй. Иргэдийн дунд санаа бодлыг үймүүлсэн үйлдлийг хэн нэг нь санаатай хийгээд байдаг юм уу. Уг үйлдлээ улстөр болгох зорилго агуулаад байдаг юм уу. Тийм л хүмүүс байна шүү дээ. Нэгдүгээрт эгнээнд зогссон машиныг ачихгүй байвал бүр ч их түгжирнэ. Түгжрэлийн тухай худлаа ярьж, аргацаасан байдлаар явах юм бол түгжрэл арилахгүй. Жилд 80 мянган тээврийн хэрэгсэл Монгол Улсад орж ирж байна. Бидний бүтээн байгуулалтын хурд импортын хурдыг яагаад ч гүйцэхгүй. Долоон жилээс дээш насжилттай, далайн шуурганд өртсөн ямбий машиныг энд оруулж ирээд, засварлаад, талх шиг зараад байгааг болиулах хэрэгтэй. Манай Улаанбаатар хот хуучин машины оршуулгын хот биш. Би хотоо тийм байгаасай гэж бодохгүй байна. Хаягдал батарейг нь яах вэ. Үүнийг ашигладаг үйлдвэр байгуулах асуудлыг бид давхар судлаад л явж байна. Улаанбаатар хотод түмэн зовлон бий. Үүнийг нэг нэгээр нь сугалах биш системтэй зохицуулах талаас нь судлаад явж байгаа. Бид нар орлоготой мөнгөтэй байх ёстой. Ийм байж системтэй, хурдтай, цаг хугацаатай уралдаж, бүтээн байгуулалтыг хийнэ. Бид ухаалаг Улаанбаатар гэж яриад байгаа. Наад зах нь замын түгжрэлийг зохицуулж байж дундуур нь дарга нар ордог. Хааяа би ч бас “Ерөнхий сайд дуудаж байна. Замаа барьж байгаарай” гээд ордог. Энэ зохицуулалт өөрөө замын хөдөлгөөний эрчмийг түгжээд байгаа юм. Хоёрдугаарт, гэрлэн дохио буюу “Улаанбаатарын ухаалаг удирдлагын систем” гэдгийг нэн тэргүүнд хийхээр зорьж байна, гуравдугаар сард багтаад ТЭЗҮ гарна. Гуравдугаар сарын 30 гэхэд Улаанбаатар хотын дундуур явах хөнгөн галт тэрэгний урьдчилсан ТЭЗҮ гарна. Цаашлаад нийтийн тээврийн парк шинэчлэл хийнэ.        

-Та бүрэн эрхийнхээ хугацаанд түгжрэлийг хэдэн хувь бууруулах вэ?

-Би 50 хүртэлх хувь бууруулна гэж зорьж байгаа. Одоо УИХ, ЗГ-ын түвшинд бүхий л дэмжлэг авч байгаа. Хуулиар батлуулж, дүрэм журмаа сайжруулж байна. Дээр нь төсөв санхүүгээ нэмэгдүүлж, 880 тэрбум болгож батлуулсан. Бид бүх хүчээрээ ажиллана. Түгжрэлийг бууруулна гэдэг амлалтандаа хүргэнэ гэдэг амаргүй ажил.

-Ачилтын компанийн төвлөрүүлж байгаа ашиг нийслэлийн төсөв рүү орох боломж байгаа юу?

-Төрийн сангаас асуу.

-Хэдхэн хүн баяжиж байгаа гэх мэдээлэл байдаг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Цагдаагийн баахан улсууд байгаа сурагтай байна лээ. Гэхдээ энийг эхний ээлжинд зөв болгохын тулд судалгаа хэрэгтэй. Ачих явцдаа буруу зөрүү зүйл зөндөө тохиолдож байгаа. Дэлхийн том хотын түүхийг харахад бүгд л ачиж байсан. Хаана, хэзээ хотын төвийн зам дээр машинаа өдөржин хаяж байна вэ. Төлбөр хураамжийн асуудал давхар яригдана. Хот үнэтэй болох ёстой. Манай хот дэндүү үнэгүй байна. Хөдөө орон нутгаас ч үнэгүй байна. Орон нутгаас наашаа шилжилт хөдөлгөөн ирж байгаа. Тиймээс тодорхой зохицуулалт хийнэ. Нэгдүгээрт, хот үнэтэй болно. Орон нутгаас 30-40 хувиар үнэтэй байх зохицуулалтыг хийнэ. Иргэд сонголтоо хийх эрх нь нээлттэй. Токио хотод очоод, ажилгүй бол гуйлгачин болно.

Сэтгэгдэл ( 39 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
V(73.25.114.116) 2025 оны 03 сарын 13

Nisslelee nuulgee harhorinluu

1  |  0
Х(202.126.88.215) 2025 оны 03 сарын 13

Импортын хориг шууд тавь! 30 жил ярилаа. Юун 7 жилээс дээш вэ? 10 жилээс дээш настай гээч. Аиьдрал мэдэхгүй л байна даа.

1  |  0
түгжрэл шийдэх арга (202.55.188.45) 2025 оны 03 сарын 13

Захуудаа хотоос гаргачих . Нарантуулаа 2-3 хуваагаад баруун зүүн хойд нарантуул болгоод 32 налайх 5 шараас цааш гаргачих. тэгээд вагоноор ачааг нь буулгадаг ачдаг цэгийг хажууд нь болгочих. 7 зөрлөг тэц толгойт өртөө г.м

2  |  0
Biu doromjilooo(66.181.161.65) 2025 оны 03 сарын 13

baga doromjilooroi ard tumenee cham shig hulgai.hiij.tender husaj bayjaagui.guilga guihgui.amirdalaa awj ywaa ulsuud shu ard tumen bol za gai mined eersdiigee.bolgool ywha bga.ard tumen shu bid

2  |  0
user(202.21.127.170) 2025 оны 03 сарын 13

зөв, үнэхээр ямбий, хэд яваад л эвдэрнэ, агаар бохиртуулна, засуулна, бөөн мөнгө. ядарсан юм бол бүү машин ав, автобусаар явцгаа.

2  |  1
Нг(66.181.161.46) 2025 оны 03 сарын 13

Уг ард түмэн бид таны яриад байгаа ямбий машиныг аваад баярлаад найр хийх нь холгүй бдаг юм. Ам нээх болгондоо ард түмнээ доромжлох юм даа, хуц ухна тавьсан биш наад суудлаас чинь зайлуулж болох байлгүй!!!

2  |  0
Зочин(66.181.183.27) 2025 оны 03 сарын 13

Хулгайгаар хэдэн цаас олоод өөрийгөө баян гээд бодчихож. Цагтаа Долгорсүрэнгийнхэн гуйлгачин л явсан. Тийм хүмүүс жаахан мөнгөний бараа харахаараа ингэж төрөл арилждаг юм. Ямбий машиныг үйлдвэрлэх мэдлэг боловсрол, технологи ч мэдэхгүй хоосон толгой харин өөрөө оюуны хувьд ямбий байж.

4  |  0
Zochin(192.82.83.146) 2025 оны 03 сарын 13

Ydarsan irgedee buu doromjil.! Ard tumen yduu bn. Tor zasag ni oligtoi baisan bol ene ih baylagtai ulsiin irged gadnaas huuchin mashin oruulj ireed unahgui. Gadagshaa zaluuchuud ni ajil hiih gej garahgui. Chi ene ynzaaraa buh buruug ard tumend tohoh ym bn. Chi hotiin asuudliig shiidej chadahgui tiimees zaigaa tavi

3  |  0
иргэн(67.53.201.195) 2025 оны 03 сарын 13

Ухааныхаа хирээр л донгосож байна Дэндүү оюуны тураалтай шунал нь дэндсэн эргүүтсэн амьтан байна да тулга тойрсон чавганцын яриа байна Дуугүй л 2 жил ажиллахаа бод Чи мөнгөний үнэр аваад хотын дарга болсон чадахгүй юм шив

5  |  0
eej(66.181.177.115) 2025 оны 03 сарын 13

t1teerei bandia...odoo gaigui mashin unah tenheltei boljdee.cagtaa u unj bsnaa sanaarai.oorsdoo l oruulj irehee bolichih za.

4  |  0
зочин(122.201.23.84) 2025 оны 03 сарын 13

Бид нар Сумъяабазарын дүү Давгадоржийн Мөнххада ХХК-иас заавал шинэ машин авч унах ёстой боллоо!!!

4  |  0
Иргэн(64.119.27.185) 2025 оны 03 сарын 13

4 уулын дундахь хогийн хонхор.

1  |  0
Сумка(202.9.40.219) 2025 оны 03 сарын 13

2 жилийн дараа энэ махан толгойт огцроод гудманд гарч идсэн мөнгөнийхөө асуудлаар шалгагдаж бхад ямбы гэх машинууд явсаарл бх бно...ккк

4  |  0
Vanga(202.9.40.225) 2025 оны 03 сарын 13

Сумьяа гуа 21р зуун юм байгааздээ хүний хэрэглээг хоридог ямар бөх гэхээрээ ийм байдын

4  |  0
МАНгар хүн(202.21.108.169) 2025 оны 03 сарын 13

Гоё гоё юм яриад том том мөнгө мөрөөдсөөр ээлжит хугацаа чинь дууслаа даа хөө ... Хааны алба халаатай эзний алба ээлжтэй дээ

2  |  0
Kk(66.181.161.32) 2025 оны 03 сарын 13

Ugaadsandaa tsadaj ehelj bgaa gulug bn daa mulguu buh

2  |  0
тeneg yumdoo(59.153.112.52) 2025 оны 03 сарын 13

Энэ мэтчилэнгийн жүжигчин бөх нэр зүүсэн салбадай нараас салж байж УЛС хөгжих байх аа

2  |  0
Marcus(64.119.18.112) 2025 оны 03 сарын 13

Энэ сумьяабазар нэг л бишээ. Эргүүтсэн төлөг төсвөө нэмүүлээд жилийн 880 тэрбум гэнэ үү. МУ- н нийт төсвийн 8% болж бн. Ямар лобби хийж энэ их мөнгийг түгжрэл сааруулахад ашиглахаар болов. Түгжрэл буурахгүй бол яах вэ Хотыг самрах нь дээ яана даа МАН ынхаан....

1  |  0
зочин(192.82.75.132) 2025 оны 03 сарын 13

СУМЬЯАБАҮАРЫГ МАШ ИХ ДЭМЖИЖ БНАААА ЗӨВ ҮӨВ

3  |  7
Иргэд (192.82.75.132) 2025 оны 03 сарын 13

Сумьяабазарыг олон хүн дэмжиж бна ядуу гэсэн нэрийдлээр зөвхөн амиа боддог муухай монголчуудаа буруу талдаа рультэй элэгдлийн дээд цэгт хүрсэн оршуулганд очих машиныг оруулж ирэхээ больё энийг үөвхөн уос төрийнхөн оруулж ирдэг ш дээ та нар больётх үа юу одоо улс орныхоо хөгжлийг бодмоор бна эгэ түгжрэлийг сааруулмаар бна Сумьяабазарын зөв дэмжиж бна

3  |  5
ард түиэн(192.82.75.132) 2025 оны 03 сарын 13

Ярьж бга шигээ л хийчвэл сайн бна худлаа поопорч болохгүй шүү за бол ёогүй бх хэрэгтэй

2  |  0
Зочин(202.9.46.13) 2025 оны 03 сарын 13

Тэр ямбий гээд байгаа машинуудаа хот одоогийн зах зээлийн үнээр үнэлэж аваад та нар мөнгөө нэмээд шинэ машин авцгаа гээд хэлчих л дээ. Тэгвэл шудрага юм. Харин та нарын энэ машин чинь муухай юм байна маргаашнаас явуулахгүй гэвэл юу л болох болдоо.

5  |  0
Ард(202.126.88.167) 2025 оны 03 сарын 13

Иргэдээ шинэ машин аваад уначих цалин хөлс тэтгэвэр тэтгэмжтэй болгочих хэмжээнд хүргэчихээд ингэж сагсуурч байгаа ч МАН ын суганы үс минь...

7  |  1
дээрэнгүй (122.201.31.165) 2025 оны 03 сарын 13

2 жилийн дараа чамайг сонгуулиар газар унагааж Банкны хэргээр шалгагдах цаг чинь ирнэ . Ядарсан ард түмний олдож байгаа унаа машиныг битгий ингэж дээрэлхэж бай хураан оруулахгүй гэж дарамтал хотын даргын алба хугацаатай

4  |  1
Bolor(139.5.218.52) 2025 оны 03 сарын 13

Тэнэг бөх. Тэнэг, боловсролгүй хүн Энхсайхан мэтийг л ажилд авна. Наад Энхсайхан чинь Тавантолгойг Хятадуудад 98%, Монголд 2% өгөх гэж байсан хүн. Ийм учраас эх орноосоо урвасан гэж ялласан. Гэтэл ийм хүнтэй хамтарч, тэнэг бөх хотыг сөнөөх нь дээ. Ухаантай, боловсролтой хотын дарга бол 1 саяас дээш хүнтэй хотод метро байгуулж асуудлыг шийдэх байсан. Энэ нь инженерийн их мэдлэг шаарддаг, хөрөнгө оруулалт, хугацаа шаарддаг том ажил. Боловсролгүй хүн бол чадахгүй учраас иргэдийнхээ машиныг цөөлөх тэнэг арга хэрэглэж, өмчид нь халдсан нь амар байгаа л даа.

4  |  1
Зочин(202.126.88.185) 2025 оны 03 сарын 13

Машин бол гангараа биш, хэрэглээ болоод байна. Хуучин машин биш дандаа шинэ машин авчирлаа гэхэд асар их өндөр үнэтэй орж ирнэ. Энгийн ард иргэд авч дийлэх үү. Бидний амьдралын төвшин ямар билээ?

6  |  1
Зочин(103.9.90.100) 2025 оны 03 сарын 13

Ядарсан ардууд хөл дүүжлэх унаагүй болох юм байна л даа. ... хөөрхий тэд төрөөс унаа гуйж гувшаагүй. ...ихэнх нь өдрийн хоолоо тэр унаагаар залгуулж байгаа гэдгийг бодох хэрэгтэй...\n

5  |  1
нараа(202.179.24.29) 2025 оны 03 сарын 13

Түгжрэлийг зориглож л шийдэхгүй бол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Зөв зөв

2  |  1
Зочин(128.1.186.131) 2025 оны 03 сарын 13

Болио Сумтайбузараа

2  |  1
үнэн(103.26.194.93) 2025 оны 03 сарын 13

Ард иргэдийн хөл дүүжлэх унааг ямбий гэж дуудах ямар хэрэг байнаа, аав чинь тээр цагт ямбий 3ил 130 барьж чамайг хоолтой ундтай хонуулж явсан нь буруу юу? амаа мэдэж хуцаарай хүү минь.

5  |  2
ub irged(66.181.161.80) 2025 оны 03 сарын 13

yambii mashinuud hog deer tushaa

3  |  3
g(192.82.68.143) 2025 оны 03 сарын 13

gol ni ene zahudaa huulge

5  |  0
зочин(103.68.107.37) 2025 оны 03 сарын 13

чи хөө түгжрэлд нэр өгөөд ажлаа хийж чадахгүй худлаа сургуулийн хүүхдүүд рүү дайрч цагийн худиар гэх шиг харин тэр захуудаа нүүлгээч

2  |  1
НОВШ ЧИНЬ(202.21.104.2) 2025 оны 03 сарын 13

ЯМАР ХОГИЙН НОВШ ВЭ, ЯДАРСАН АРД ИРГЭДИЙНХЭЭ АМЬЖИРГААНЫ ГАНЦ УНААГ ЯМБИЙ ГЭЖ ДОРОМЖИЛДОГ ХЭН БЭ, СОЛИХ БОЛОМЖ ОЛГОХГҮЙ УЛАМ ЯДУУРЧ БАЙГАА ИРГЭДЭЭ ИНГЭЖ ДОРОМЖИЛОХГҮЙ ЭЭ, АРД ТҮМЭН БОСНО ЁСТОЙ, ТА НАР ҮНЭТЭЙ ТОМ ЖИИБЭЭ ӨНГӨ ӨНГӨӨР НЬ СОЛЬДОГ, ЯДАРСАН АРД ТҮМЭН НЬ СОЛИХ УНАА Ч ҮГҮЙ ҮГҮЙРЭН ХООСРОХ ЁСТОЙ ЮУ, АРЧААГҮЙ НОВШ ВЭ ЭНЭ ЯАДАГ

6  |  2
Ard(59.153.115.237) 2025 оны 03 сарын 13

Horiig hotiin standartai bolgoo.oron nutgiin mashin hotod orj irvel garan gartlaa hed honog hotog bn tolbor tol.odoo hodooni mashin hotod haltuur hiigeed ochih gazriin bairshiliig medehgui toorood budliad bdag.uuniig boliul

1  |  0
Зочин(103.10.21.252) 2025 оны 03 сарын 13

Тэгнэ ингэнэ гэхээс илүүг хийх хэрэгтэй бнаа иргэн бүрт мэдрэгдхээр юм хийнэ бизээ маш ихийг хүлээж бна

2  |  0
Иргэн(103.212.119.169) 2025 оны 03 сарын 13

Та нар ард иргэдийн боломж орлогыг хулгайлж луйвардахаа больчих тэгвэл

2  |  0
Иргэн(202.126.90.56) 2025 оны 03 сарын 13

Зөв ярьж байна,шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй

4  |  3
07(66.181.188.152) 2025 оны 03 сарын 13

Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх талаар, бодлого, зорилтотарга хэмжээ авах талаар ажиллахын оронд , унаж байгаа машиныг нь ”ЯМБИЙ” энэ тэр гэж доромжлох эрх ЧАМД байхгүй. Тэр хүмүүс түүгээрээ амьдралаа авч яваа юм шүү. АРД ТҮМНИЙГ доромжилж байгаад нь ШИЙТГЭЛ өгөх хэрэгтэй. Хийж байгаа ажил нь ямарч үндэслэл, тооцоогүй.зүүдэндээ орж ирсэн бүхнийг БУРЖ байдаг амьтан шүү

9  |  2
Top