О.Гэрэлт-Одын санаачилгаар монгол эрчүүдийн зөвлөгөөн болно

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын санаачилгаар "Монгол эрчүүдийн улсын зөвлөгөөн"-ийг зохион байгуулагдах гэж байна.

Уг зөвлөгөөн гуравдугаар сарын 18-нд болох ба улс орны өнцөг булан бүрээс төлөөлөл оролцох аж. Зөвлөгөөнд Монгол эр хүн бүр оролцох эрхтэй ба урилгаар салбар бүрийн төлөөллийг оролцуулахаар төлөвлөөд байгаа аж. 

Уг зөвлөгөөний зорилго нь Монгол аав, нөхөр, хүү гэж ямар байх ёстойг тодорхойлох аж.

Өөрөөр хэлбэл, сүүлийн үед Монгол эр хүний зан араншин, бие бялдар өөрчлөгдөж байна гэх шүүмжлэл нэлээд гарах болсон тул уг зөвлөгөөнийг зохион байгуулж "Монгол эр хүн гэж ямар байх ёстой юм бэ?" гэдэг асуудлаар тал бүрийн төлөөллийн санаа бодлыг сонсохоор төлөвлөөд байгаа аж. Ингээд зөвлөгөөнд оролцогчид Монгол эр хүний бие бялдар, оюун санааг тодорхойлж, эрчүүддээ зориулсан уриалга гаргахаар төлөвлөжээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.162) 2025 оны 03 сарын 13

Баахан гомо нар цуглах байхдаа.

1  |  0
Demjij bn(66.181.161.5) 2025 оны 03 сарын 13

Zuw sanal sanaachilga baina

1  |  0
Монгол хүн(202.131.248.130) 2025 оны 03 сарын 13

Монгол эрүүд гэж юу байдгийн ядаж эрчүүд гэж бичээч ээ

1  |  0
Top