Өглөөний түгжрэл улам УДААН ҮРГЭЛЖИЛДЭГ боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиудын цагийн хуваарийг өөрчилсөн эхний өдрийн үр дүн тийм ч сайн байсангүй.

Зүүн дөрвөн зам, 13-р хороолол талаасаа өглөөний 07:30 цагийн орчимд өмнөх өдрүүдээс хамаагүй их түгжрэлтэй байлаа. Нарны зам дахь “Алтай” хотхон, “Саруул орд” хорооллоос хүүхдээ зөөдөг эцэг, эхчүүд хотхон дотроо шахам 2 цаг гацлаа гэнэ. Төвийн бүсийн сургуулиудын хичээлийг цагийг өөрчилснөөс энэ их түгжрэл үүссэн нь илт. Өглөө 08:30-аас цугладаг ажилдаа хүмүүсийнх нь дийлэнх нь хоцорч ирлээ.

Захирамж хэрэгжиж эхэлсэн эхний өдрөөс харахад, цагийн зохицуулалт түгжрэлийг бууруулж, сааруулах биш харин ч түгжирдэг цагийг 6:30-аас 10:00 цаг хүртэл сунгаж орхих шиг боллоо.

Өмнө нь 08:00 цагаас өмнө гол түгжрэл харагддаг байсан бол одоо 07:45 цагийнхан, 08:00 цагийнхан, 09:00 цагийнхан гэсээр үндсэндээ 10:00 өнгөртөл илүү урт удаанаар түгжрэх нь тодорхой боллоо. Үндсэндээ бол цагийн зохицуулалт бидэнд тус биш ус болох юм шиг байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн энэ цаг мөчид “Хангарди” ордонд болж байна.

2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн (төрийн 152, төрийн бус өмчийн 129) Ерөнхий боловсролын 281 сургуульд 340.069 суралцагч суралцаж байна. Хуралдаанаар сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар хэлэлцэж байгаа аж.

Үүнээс их тойрууд байрладаг буюу түгжрэлд нөлөө үзүүлж буй төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36 нийт 59 сургуулийг сонгон авч хичээл эхлэх, дуусах цагт өөрчлөлт оруулсан. Эдгээо 58 сургуульд 85207 хүүхэд суралцаж байна. Ингэж нэг цагт хэт их ачаалал үүсгэж байсныг саармагжуулан жигд тарааж өгснөөр замын хөдөлгөөгий оргил ачаалал 12.5%-иар буурна гэж тооцоолжээ.

Түүнчлэн дээрх арга хэмжээг авснаар зарим хэсэгт үр дүнгээ өгч байгаа бол заримд нь хүлээсэн өөрчлөлт гараагүй, нөхцөл байдал сайжраагүйг Тээврийн цагдаагийн албанаас тодотгожээ.


ТАНИЛЦ: Хичээлийн цаг нь өөрчлөгдсөн СУРГУУЛИУДЫН ЖАГСААЛТ 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тэгш, сондгойгоор (192.82.68.203) 2025 оны 03 сарын 13

ТЭГШ, сондгойгоор нь явуулая. Адаглаад зарим үед автобусаар явая

1  |  0
хармаг(122.201.23.219) 2025 оны 03 сарын 13

Бүх автомашин баруун болон зүн 4 зам дээр огтлолцдог байдлыг өөрчлөх шаардлагатай.

1  |  0
монгол инженер(103.10.23.95) 2025 оны 03 сарын 13

Улаанбааатар хот Туулын Алтан тэвшийн хөндийг дагаж, сунаж байгуулагдсан хот. яг ийм ландшафттай хот дэлхийд хэд байдгийг судлах хэрэгтэй. Замын түгжрэл Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл байдаг байсан. Одоо 5 шарын уулзвараас Улиастайн уулзвар хүртэл үргэлжилж байна. тэхлээр нарийхан урт сунасан хотын автозам байгуулалтын схемийг боловсруулах хэрэгтэй болсон байна. агаарын зам, метро нэг хувилбар нь мөн боловч Улаанбаатарчууд цаашид олон жил автомашин хэрэглэх чигтэй болоод явчихлаа. Ингэхлээр уулзвар бүрт 2 болон түүнээс дээш төвшингийн огтлолцлын зам, гүүр, давхар зам хэрэгтэй бна.

1  |  0
Top