"Капитал" банкны хөрөнгийг дуудлагаар худалдана 

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Хадгаламжийн даатгалын корпораци 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн албадан татан буугдсан. Харин "Капитал" банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 сая хүртэлх төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг "Хаан" банкаар дамжуулан олгож эхэлсэн.

Албадан татан буугдсан "Капитал банк"-ны 354,260 харилцах, хадгаламж эзэмшигчдэд 44,662,554,578 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоос өнгөрсөн оны байдлаар 35,695 хадгаламж эзэмшигчийн 40,346,655,185 төгрөгийн нөхөн төлбөр олгоод байгаа талаар мэдээлсэн байдаг. 

Тэгвэл "Капитал банк" ХХК-ийн хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар зарж, хохирол барагдуулах ажлын эхлүүлжээ. Тус банкны хөрөнгийг худалдах нээлттэй дуудлага худалдаа ирэх даваа /2022.02.21/ гарагт болно .

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.73.171) 2025 оны 03 сарын 13

Би Гантиг Виллагаас орон сууц авмаар байна. Зарах уу?

1  |  0
Зочин(103.26.194.219) 2025 оны 03 сарын 13

Аль эрт монгол банкнаас эрх хүлээн авагч гээчийг томилсон биз дээ. Хичнээн жил өнгөрөв? Аль өөдтэй, өнгөтэйг нь өөрсдөө аваад, үлдсэн хөрөнгийг нь үнэгүйдүүлж байгаад зарсан нэр зүүх гэж байгаа юм биз дээ. Монголд ер нь ном журмаараа явж байгаа юм гэж байна уу? Хэрэв тэр үед нь зарж борлуулаад өр ширийг нь дарж байсан бол!!!

1  |  0
Зочин(202.126.92.99) 2025 оны 03 сарын 13

бусдад хэрэг болох, өөрийн гэсэн үнэ цэнтэй юм байгаа болов уу дөө,

1  |  0
Top