МҮЭХ-ноос шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. Энэ талаараа өнөөдөр /2022.02.18/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Жижиг, дунд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн зээлийг сарын 1.5 хувиас дээшгүй байх, банк бус санхүүгийн байгууллагын болон эдгээр байгууллагын сарын зээлийн хүүг хэлж байна. Учир нь, хэсэг бүлэг хүн "Хөгжлийн банк", "Капитал" банк зэргээс зээл аваад одоо хүртэл төлөөгүй. Үр дүнд нь нийт иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн. Тиймээс бидний зүгээс зээлийн хүүг бууруулах шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Шаардлагынхаа хариуг энэ сарын 28-ны хооронд авна. Ард иргэд хэрэглээний үнийн өсөлтийн дарамтад байна. Өрхийн хэрэглээ нь хүрэхгүй болохоор зээл авч байна. Өндөр хүүнд дарагдаж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )