63 мянган хүүхдийн мөнгө хуримтлал хэлбэрээр үлджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25

Сар бүр олгодог хүүхдийн мөнгийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргаж байж бэлнээр авах зохицуулалттай болсон. Улмаар хүсэлт гаргасан эцэг эхчүүдийн дансанд энэ сарын 20-ны өдрөөс мөнгөн дэмжлэгийг нь олгож эхэлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар 1.1 сая хүүхдэд 116 тэрбум төгрөгийн мөнгөн дэмжлэг олгосон гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдсэн. Одоогоор Тэгвэл 63 мянган хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлээгүй болохыг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

Ингэхдээ “Өнөөдрийн байдлаар 63 мянган хүүхдийн мөнгийг олгоогүй, хуримтлал хэлбэрээр хадгалагдаж байна. Энэ нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргаагүй, 20-ноос хойш хүсэлт гаргасан, өмнө нь хүсэлтээ өгсөн ч алдаа заасан зэрэг шалтгаанаар хойшилсон шалтгаантай байна. Хүүхдийн мөнгөн дэмжлэгийг эцэг эх, асран хамгаалагч нар хуримтлал хэлбэрээр хадгалж болно. Мөн бэлэн мөнгөөр авах боломжтой. Нөхөн олголтын маргаашнаас дансанд нь шилжүүлж эхэлнэ” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top