Шинэ жилийн баярт зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн “Ulaanbaatar Christmas Market 2021” өнөөдөр орой 19.00 цагаас нээх гэж байна!
"Ulaanbaatar Christmas Market 2021” -д гар урчууд, жижиг дунд үйлдвэрлэгчид, зураачид, барималчид, хүнсний салбарынхан гээд 50 орчим оролцогчид хамрагдах нэгдсэн арга хэмжээг Улаанбаатар дахь Русский Дом/Оросын Соёл, Шинжлэх Ухааны төв 45 жилийнхээ ойн арга хэмжээнүүдийн хүрээнд Монгол Улсын Соёлын Яамны ивээл дор явагдаж буй UB Art Festival, Орос-Монголын хамтарсан МОСТ продюсерын төв болон "Mongol Made" нэгдэлтэй хамтран зохион байгуулж байгаа аж.
Өвлийн өвгөний хамгийн-хамгийн бэлгүүдийг зөвхөн Оросын Шинжлэх Ухаан, Соёлын төв буюу РЦНК-д Бямба гарагийг дуустал 6 хоног үргэлжлэх “Ulaanbaatar Christmas Market 2021” -аас өдөр бүр 12 цагаас шөнийн 00 цагийн хооронд ирж авах боломжтой.

Зохион байгуулагчид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон хийхээр төлөвлөж байгаа аж.
Тэсгим хүйтэн өвөлтэй манай орны хувьд Крисмас маркет гадаа зохион байгуулагдах боломжгүй бөгөөд дотор орчинд, олон улсын жишигт нийцүүлсэн тохижилтыг хийжээ.
Амтат бяслаг, сүлд модны чимэглэл, зөгийн бал, хүүхдийн тоглоом, тавилга, өнгө өнгийн лаанууд, өрөө гэрээ тохижуулах гайхалтай бүтээлүүд, гоо сайхны бүтээгдэхүүнүүд зэрэг 100 хувь үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээл, бүтээгдэхүүн өрөгдөн тавигджээ.
Оройн цагаар хамт олон, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэх баярын арга хэмжээнүүдийн тоог нэгээр нэмж, шөнийн 00 цаг хүртэл “Ulaanbaatar Christmas Market 2021”-ийн үүд хаалга нээлттэй.
.jpg)


Сэтгэгдэл ( 0 )