Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг асаах ёслол боллоо. Энэ үеэр төв талбайд зургаан жил зассан сүлд модыг шинэчлэх төсөв байгаагүй хэмээн Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө иргэдийн шүүмжлэлд тайлбар өглөө.
Тэрбээр “Шинэ жилийн баярыг сүлд модгүйгээр төсөөлөхийн аргагүй. Улаанбаатар хотын хувьд уламжлал ёсоор төв талбайн сүлд модныхоо гэрлийг асаалаа.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол улс гэлтгүй дэлхий нийтээрээ хүнд үед амьдарсан. Энэ жил засгийн газраас шийдвэр гарсны дагуу төрийн байгууллагуудын шинэ жилийн баярыг тэмдэглүүлэхгүй, хувийн байгууллагуудыг зөвшөөрсөн шийдвэрийг хэрэгжүүлж, заалны дүүргэлтийг 50 хувь гэхгүйгээр албан байгууллагуудаа шинэ жил тэмдэглүүлэх бүрэн боломжоор ханган ажиллаж байна.
Олон нийтийн сүлжээнд сүлд модоо шинэчил гэсэн утгатай шүүмжлэл их байсан. Үүнийг бид ойлгож байна. Өнөөдөр зассан сүлд мод бол зургаан жилийн өмнөх мод. Тэгэхээр шинэчилж чадаагүй гэсэн үг. Шинэ жилийн сүлд модонд төсөв тавих битгий хэл хүндхэн цаг үе байлаа. Ирэх жилээс гацуураа шинэчилж, төв талбайдаа зохион байгуулалттай арга хэмжээ хийх бодолтой байгаа. Энэ жилийн хувьд боломжоороо хуучин сүлд модоо зассан байгааг иргэд маань ойлгоорой” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 5 )
Гэрлээ асаахаар сүртэй л бна шдээ, соливол бас л мөнгө орж шуналтай нэг нь 5-10 дахин нугалж авах биз. Зүгээр ингээд байж байг ээ.
zuv sh dee
ene svld modoo shinechlex baitugai mongiig demii zvild urj bgaa shuu dee,talbai toiruulj orhison orshuulgiin chuluu gex met...Zamiin uudiin ariutgaliin xaalga gej neg iim yum bsan daa
За яахав дээ болно ш дээ ,том гоёыг хийвэл ямар их мөнгө вэ л гэнэ
Ойлгож байнаа. Одоохондоо хэмнэх хэрэгтэй. Сайн цаг удахгүй ирээсэй. Үүний төлөө одоохондоо бүсээ чангалцгаая