Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг асаалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг асаах ёслол өнөөдөр 18:00 цагт боллоо. Ёслолд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, нийслэлийн шилдэг гэр бүлийн төлөөлөл оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Шинэ жилийн баярыг сүлд модгүйгээр төсөөлөхийн аргагүй. Улаанбаатар хотын төв талбайн сүлд модны гэрлийг жил бүр асааж, хүндэтгэл үзүүлдэг. Дэлхий нийтэд цар тахлын нөхцөл байдал үүссэн хэдий ч бид хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын олон талт ажлуудаа дүгнэж, шинэ оноо угтахад бэлэн болоод байна” гэлээ.

Нийслэлийн шилдэг бүтээлч гэр бүлээр шалгарсан У.Мижиддорж “Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг. Дэлхийн том хотуудын адил Улаанбаатар хот шинэ жилийнхээ сүлд модыг засаж, өнөөдөр гэрлээ ёслол төгөлдөр асаалаа. Энэ үйл явдалд хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ оролцсон нь их дурсамжтай, сайхан санагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(98.185.22.172) 2025 оны 03 сарын 13

Үхэр монголчууд дэндүү жол болжээ өрөвдөлтэй юм олон өнгийн гэрэл асахаар баясаад хүүхэд шиг балчир тархитай

1  |  0
Top