Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцооны талаар хэлэлцлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 14

Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар шинэчлэн батлагдсан бүрэлдэхүүнээр Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартын техникийн хороо анхны хурлаа зохион байгуулжээ.

Хурлыг нээж, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа хэлэлцэх стандартын товч танилцуулга, Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоо, нийгмийн ажлын үйлчилгээний талаар нэгдсэн мэдээллийг гишүүдэд танилцуулж “Нийгмийн ажлын нийтлэг стандарт”, “Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал, ерөнхий зарчим салбар дундын үйл ажиллагаанд тавих нийтлэг шаардлага” стандартын төслийг хэлэлцүүлцээ.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр стандартын төслийг техникийн хорооны гишүүд 100 хувийн саналаар  батлахаар дэмжсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top