Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2021.12.13/ нийслэлийн агаарын чанарын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр цас орж, салхины эрчим нэмэгдсэн учраас нийслэлийн агаарын бохирдол өмнөх долоо хоногоос буурсан байгааг онцоллоо.
Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс эхлэн зургаан дүүргийн гэр хороололд түүхий нүүрсний болон шахмал түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийхээр болжээ.
Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ихбаяр “Иргэдээс түүхий нүүрс хэрэглэж байна гэх гомдол, мэдээлэл ирүүлэх болсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн гэр хороололд хяналт, шалгалт хийнэ. Улаанбаатарт “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний нөөц, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Түлш борлуулах нийт 600 цэг ажиллаж байна. Цэгүүдээр дараалал үүсээгүй хэвийн байдалтай байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )