Ирэх оноос регистрийн дугаарын оронд 12 оронтой дугаар ашиглана

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Ирэх оноос регистрийн дугаарын оронд 12 оронтой бүртгэлийн дугаар ашигладаг болно. Тодруулбал, регистрийн дугаар нь цаг үеийн шаардлага хангахгүй байгаа учир регистрийн дугаарыг устгахгүй, нэмэлтээр иргэн бүрт 12 оронтой бүртгэлийн дугаар олгож,  регистрийн дугаарын оронд ашигладаг болох аж. 

Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан "Цахим засаглалын суурь хуулиудтай холбоотойгоор УБЕГ бүх нэгжээрээ дамжуулан 16-аас дээш насны иргэдэд тоон гарын үсгийг олгож эхэлнэ. Тоон гарын үсэг нь иргэдийн хувьд цахим орчинд бусадтай хэзээ ч давхардахгүй таних  тэмдэг болох юм.

Мөн ирэх оноос 12 оронтой бүртгэлийн дугаараар иргэнийг таних ажил хийж байна. Учир нь, регистрийн дугаар цаг үеийн шаардлага хангахгүй болсон байна. Давхардахгүй таних, баталгаажуулалт хийх болон иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаас регистрийн дугаар шаардлага бүрэн хангахгүй байна. Тиймээс цаашид 12 оронтой бүртгэлийн дугаарыг ашигладаг болж шилжинэ гэсэн үг. Гэхдээ регистрийн дугаарыг мэдээллийн сангаас устгахгүй. Мэдээллийн санд регистрийн дугаар болон 12 оронтой шинэ бүртгэлийн дугаар хамт байна. Харин бүртгэлийн дугаарыг нь ашиглана гэсэн үг.

Үндсэндээ хуульд өөрчлөлт оруулах замаар ирэх гурван жилийн дотор регистрийн дугаарыг бүрэн хална. Үүнтэй холбоотой гол ажлуудыг ирэх онд хийнэ. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс шинээр төрсөн хүүхдэд 12 оронтой бүртгэлийн дугаар олгох өөрчлөлт, зохицуулалт хийгдсэн.   

Түүнчлэн, ирэх оноос иргэдэд цахим гадаад паспорт олгож эхэлнэ. Цахим гадаад паспортад тоон гарын үсэг шууд хэрэглэнэ. Эдгээр ажилд төсвөөс 5.8 тэрбум төгрөг тусгасан. Уг санхүүжилтээр нийт 10 сая лиценз олгох бөгөөд шаардлагатай програм хангамж, техник хангамж болон лицензийн үнэ гэх мэт бүх зардал нь багтсан" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.71.158) 2025 оны 03 сарын 13

Иргэний үнэмлэх сольж мөнгө олох аргаа олжээ. Одоо хэрэглэж байгаа иргэний үнэмлэхээ өөр олон тоотой зүйл олдохгүй болжээ. ГУРВАН САЯ орчим хүнээс мөнгө босгох арга олжээ

1  |  0
Зочин (192.82.81.167) 2025 оны 03 сарын 13

Хэнд ч хэрггүй ийм балай юманд мөнгө цаас үрж байхаар сургууль цэцэрлэгийн асуудал анхаарлаа хандуулах түүнрүү алсын гараа сунгаж 5.8 тэрбум төгрөгөө зарцуулах хэрэгтэй шүү дээ яасан сайхан илүү дээд гарсан мөнгө цаас хайран мөнгө тэг гэж байхаар хэрэгтэй юманд нь зарцуулах юмсан даа ард эргэдийн толгойг тосолж угааж ханааагүй юу та нар арай байна даа ингэж их мөнцаасаар тоглож байхаар олон хүүхэдтэй өрөх толгойлсон ээж аавууд хүний асаргаанд байгаа эмээ өвөө хүүхүүдэд энэ тэнцүү хуваана төрааж өгөөрмөөрсөн даа даан чех яав даав хэлэх муу үг үнэн дээд алга даа ээ хөөрхий дөө гэж

1  |  0
Маргарита(202.21.108.2) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр бишээ энэ одоо болиоо л гэж хэлмээр байна

1  |  0
Мөө мөө(202.21.108.2) 2025 оны 03 сарын 13

Болио тийм илүү юм хийж цаг хугцаа мөнгө үрж байха боливол таарна улс орноо хөгжүүлэх арга хайгаач ээ балай юм вэ арл иргэд чинь сөхрчөөд байхад балай юм хийгээл мөнгө чавчаад хэвтээд байх юма

1  |  0
Зочин(192.82.72.68) 2025 оны 03 сарын 13

Тэр мөнгөөр үйлдвэрээ сэргээмээр бна.

1  |  1
Уншигч(202.9.40.26) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр өлөн хүмүүс хүмүүн төрд гарч...Дугаарын ард хэн гээч өлкө мөнгө цавчих гээд эрх мэдлээ ашиглаад бгаа бол..гутамшиг

1  |  0
Иргэн(202.126.89.131) 2025 оны 03 сарын 13

Ингээд цахим гандангийн тийм номёртой хоригдлууд болж байгаа юм даа

1  |  0
Ёох болиочээ(66.181.188.130) 2025 оны 03 сарын 13

Хүн амынхаа амжиргааг эхлээд сайжруулаачээ. Регистрээр оролдохгүй байлдаа. Болж байгаа хэвийн юм бүрийг устгах юм. Яачихсан төрийнхөн бэ энэ ч одоо.

2  |  0
х(66.181.161.66) 2025 оны 03 сарын 13

мөнгө угаах боломжит хувилварууд нь ил тод нээлттэй

2  |  0
Зочин(202.55.188.40) 2025 оны 03 сарын 13

Энэ цэвэр мөнгө угаалт байна даа төсөвийн байгууллагынхаа хэдэн бор ажилчидыг цомхотголд оруулаад байгаа мөртөлөө ийм балай юманд зарцуулах гэж ээ дээ. Йим л төр засагтай бид чинь яаж ч хөгжих билээ дээ

2  |  0
SOS(66.181.188.72) 2025 оны 03 сарын 13

Энэ одоо зүгээр л мөнгө идэх арга ,бидний эрхэнд шууд халдахж байна

2  |  0
Зочин(64.119.19.107) 2025 оны 03 сарын 13

Регистр яачихсан юм. Илүү юм бишүү.

4  |  0
Иргэн (70.93.178.224) 2025 оны 03 сарын 13

s больж үз хиих юм алга уу \nта нарт өөр ажил алга уу тэрбум хүн бгаа биш хачин юм ярьдгаа болих хэрэгтэй мангуурсан маанагнуудаа

1  |  0
Иргэн (70.93.178.224) 2025 оны 03 сарын 13

s больж үз хиих юм алга уу \nта нарт өөр ажил алга уу тэрбум хүн бгаа биш хачин юм ярьдгаа болих хэрэгтэй мангуурсан маанагнуудаа

1  |  0
Zochin(184.151.190.38) 2025 оны 03 сарын 13

AJIL NEMEED L , YAASAN ZAVTAI ULS, YAMAR IX MONGO VEE?

3  |  0
Зочин(59.153.114.219) 2025 оны 03 сарын 13

ГУРАВХАН САЯ ХҮНЭЭ ЗӨВ САЙХАН АМЬДРУУЛЧААД ИЙМ ЮМ ЯРЬ

7  |  1
Үнэн(43.242.241.249) 2025 оны 03 сарын 13

Наад хэдэн тоо чинь ямарч хяналтгүй хичнээн мянган хужаа авна гээд манай авилгачдын ам руу нь хахтал мөнгө чихэх гээд хүлээж байгаа юм байна л даа!

15  |  0
Ааааа(202.21.108.17) 2025 оны 03 сарын 13

Хятад иргэд тун төвөггүй Монголын иргэн болох нь дээ, хүн амын тоо ойлгомжгүй байдлаар ихсэнэ.

9  |  0
Зочин (202.55.191.44) 2025 оны 03 сарын 13

Бүх иргэний мэдээлэл гадагшаа алдсан гэсэн арга ядсан юм л хийж бна уудаа

3  |  0
. Төр(202.9.40.237) 2025 оны 03 сарын 13

Ганц болж байгаа зүйлээ устгаж бас нэг бизнесийн санаа төрөө юу

10  |  1
Close menu