Иргэнээс бичиг баримт шаардсан албан хаагчид ХАРИУЦЛАГА тооцно

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас өнөөдөр /2021.12.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ үйлчлүүлэгчээс бичиг баримт шаардсан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт Нийтийн мэдээллийн тухай хуульд оруулсан гэдгийг онцоллоо. 


Тэрбээр "Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Тоон гарын үсгийн тухай хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-аар хийсэн. Иргэдийг төрийн байгууллагууд хооронд явуулж, төрд байгаа мэдээллийг шаардахыг хуулиар хориглож байгаа. Иргэн танаас мэдээлэл шаардсан, бичиг авч ир гэсэн төрийн албан хаагч хариуцлага хүлээх зохицуулалт Нийтийн мэдээллийн тухай хуульд орсон. 

Мөн уг хуулийн хүрээнд улс төрийн намын гишүүнчлэл, төрийн байгууллагын ажлын байрны мэдээлэл нээлттэй болж байгаа. 

Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хүрээнд иргэдийн мэдээллийг хамгаална. Хэрэв төрийн албан хаагч иргэний хувийн мэдээлэлд халдсан бол тухайн иргэнд e-Mongolia системээс гар утсанд нь зурвас очих мэтээр мэдэгдэнэ. Хэрэв иргэн тухайн төрийн албан хаагчийг өөрийнх нь хувийн мэдээлэлд хандах эрхгүй гэж үзвэл e-Mongolia систем дээр гомдол гаргах эрхтэй. Үүнтэй холбоотой хөгжүүлэлт хэдийн бэлэн болсон байгаа" гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хулан(202.55.188.104) 2025 оны 03 сарын 13

Цахимжих нэрийдлээр бөөн мөнгө. Төгс боловсронгуй цахим систем төрийн бгууллагад бхгүй. Бүр төвөгтэй \n

1  |  0
zochin(64.119.20.75) 2025 оны 03 сарын 13

eheld amerik yabulna geel mongo abal ih saiahn zanatai suudle uurlad zaganl ene uhtel huure irieed abchil daa gejnaa chini huure chin neg zodur dahgui geel. amerikt shrond yabuuslin shuu geel.shono oodj zagnaj hoj gargal tamhi olod iree geel zoodj hooj yabuldin geel.

2  |  0
zochin(64.119.20.75) 2025 оны 03 сарын 13

ohin mi oros 3 geed zoodj gemtel obchtei bolgdo baiag huuhe n abs dahail zar ogol amerik huhed yabuulan geel suujile.reket mende gart ohin he surgulid ogdin bee geel tabalhin daa. eghde ereket bimba uuzlah odor irnee.

1  |  0
mongolchudaa(64.119.20.75) 2025 оны 03 сарын 13

mini ohin oros 3 oros 23 surdga biala tegl amerik mongo tolod kolege yabauald odulad zeremdeg bolod irdinma.shonoz oodj hooj garagl amdrla uzuldeg geel. zodurin argar humujuldeg rket odod abs a merik yabaulna geel huhdud tsugluldin. eheld ih saiah znatai mongo abaal chod ulan galurla zagnaal uurlad zoodj nudeel.

1  |  0
Монголчууд(59.153.84.139) 2025 оны 03 сарын 13

Олигтой боловсронгуй юм хиймээр байна. Нэвтрэхэд бэрхшээлтэй,будлиулаад байдаг дутагдалаа арилга

4  |  1
Top