Шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэхээр тендер зарлажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах үүднээс нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж эхэлсэн билээ. Харин өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшний шуудайг ур хөршөөс оруулж ирсэн байдаг. 

Тэгвэл Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэхээр болж, тендер зарласан талаар мэдээллээ.

Тэрбээр "Таван толгой түлш ХХК-аас сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан. Өнгө будгийн хувьд улаан будагтай байхыг шаардаагүй. Гагцхүү дотоодын компаниудаас тендерийн шаардлагад нийцсэн материал ирүүлдэггүй учраас гаднаас оруулж ирж байсан" гэх тайлбарыг хэвлэлд өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ах(192.82.72.59) 2025 оны 03 сарын 13

худлаа ярина хулгай хийнэ энэ төрд гарсан нөхөд

1  |  0
Top