Улс тунхагласны баярын өдөр тохиож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 26

Өнөөдөр Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Монгол Улсыг тунхагласны 97 жилийн ойн өдөр тохиож байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу өнөөдөр бүх нийтээр амарч байна. 

1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu