ИНФОГРАФИК: Газар хөдлөлтийн давтамж ОГЦОМ нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

Өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 8-ны 00:50 цагт Төв аймгийн  Жаргалант сумын  Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тус газар нь Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т байдаг аж.

Өнгөрсөн шөнө болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд  хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодотгоход, дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг байна.

2021 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 262 тохиолдол бүртгэгджээ.

Өчигдрийн  байдлаар Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд 4.1 магнитуд, Төв аймгийн Жаргалант суманд 5 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ.

 

ҮСХ-ноос гаргасан графикаас харахад сүүлийн 11 жилд газар хөдлөлтийн давтамж нэмэгдсэн байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top