Тяньжиний боомтод 4000 контейнер машин нийслэлд ирэхээр хүлээгдэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 31

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг шийдэх шийдлүүдийг танилцуулсан талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хотын түгжрэл бүсчлэлийн шинжтэй. Хотын төв рүү ордог гол зам түгжрэл ихтэй байдаг. Мөн улирлаас хамаарч түгжирдэг. Нэг, наймдугаар сар түгжрэлийн оргил үе. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнээс хамаарсан түгжрэл 23-28 хувийг эзэлдэг. Улаанбаатарын хамран сургах тойргийн хүрээнд 64 сургууль, 65 цэцэрлэг дутагдалтай байгаагаас 110 мянган хүүхэд 53 мянган тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байна. Үүнийг шийдэхээр БШУЯ-тай хамтран ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотыг 2028 оноос зүүн хүрдтэй тээврийн хэрэгсэлд 100 хувь шилжүүлэхээр танилцуулсан. Мөн 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай импортын машины татварыг нэмэх санал орууллаа. Улаанбаатар хотод 652 мянган автомашин бүртгэлтэй байна. Тяньжиний боомтод 4000 контейнер байгаагаас 60 хувь нь Улаанбаатар хотод орж ирэх хуучин автомашин байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.24.234) 2025 оны 03 сарын 13

Тэнд нь түгжиж байгаад 2022 оноос татан авалт хийж гаалийн татварыг оцойтол нэм.

1  |  0
Top