Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.08.26/ их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Монголын үндэсний их сургууль гэдэг нэрээр элсэлт авч байгаа нь луйвар. Бид энэ нэрийг буцааж авна. МҮИС гээд товчлохоор хөдөө орон нутгийн оюутнууд Монгол Улсын их сургуульд ороод байна уу, Монголын үндэсний их сургуульд ороод байна уу гэдгээ ялгахгүй төөрөгдөл үүсч байгаа юм. Иймд бид "Монголын үндэсний" гэдэг нэрээ буцааж авна.
Одоо их дээд сургуулийн асуудлыг зохицуулах хуулийн төсөл боловсруулж байгаа. Энэ хуулийн төсөлд хувийн их, дээд сургууль "Монголын үндэсний" гэдэг нэршил авахыг хориглосон заалт оруулна" гэлээ.

Сэтгэгдэл ( 10 )
Энэ хогийн сургуулийн санхүүгийн луйвард өртсөн заана хандахын бол туслаач
tugsogchid ni uneheer chanargui. Zaisan maisangiinhaa gazriig hamgaaluulaad l dung ni tawidag suragtai
Humuusee bitgii toorgdoorou.sain lavlaj asuuj songoltoo hiigeerei.yaaran bitgii orooroi.estoi hulhi surguuli shu
МҮИС бол хулхи сургууль шүү.Анхаар!!!!
МАШ ЗҮЙТЭЙ, АНГЛИАР MONGOLIAN NATIONAL UNIVERSITY ГЭЭД БҮР ХОЛИОН БАНТАН БОЛНО, ТЭГЭЭД Ч ҮНДЭСНИЙ ЗҮЙЛИЙГ БОXИР XУВИЙН ЗҮЙЛТЭЙ ХОЛЬЖ БОЛОXГҮЙ !!!
Undesnii Ylsiin geh 2 ugend mash ih yalgaa biidee huuhee.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан та битгий маанагт. Нэртэй нь биш чанартай нь хөөцөлд. Улсын сургуульд битгий давуу эрх олго. Чадалтай чансаатай юм бол чанараараа элсэлтээ олж ав. Түүнээс та зохион байгуулж хүүхэд сургуульд элсэж ордоггүй юм шүү дээ. Тэр 12 жилийн сургалт гэж мэргэжлийн боловсролыг дампууруулж мэргэжлийн боловсролд ажиллаж маш олон хүнийг ажилгүй болгож байгаа гэж сонссон юм байна. Та юу л хийгээд яваад байна даа.
МОНГОЛ УЛСАД БЭЛТГЭДЭГ БҮХ МЭРГЭЖЛЭЭР /250 / ЭЛСЭЛТ АВЧ СУРГАЛТ ЯВУУЛДАГ МҮИС ГЭДЭГ СУРГУУЛИЙГ ОЙЛГОДОГГҮЙ ЮМ. ЭНЭ БОЛ ДЭЭД БОЛОВСРОЛ ДАМПУУРСНЫ НЭГЭН ИЛРЭЛ МӨН БОЛНО. ИХ СУРГУУЛИУДЫГ ЗӨВХӨН ЧИГЛЭЛЭЭР НЬ СУРГАЛТ ЯВУУЛДАГ БОЛГОХ ЁСТОЙ
Бас Монголын үндэсний техникийн их сургууль байгуулагдсан байсан.
сайдын зөв яаралтай хэрэгжүүл