"ТВ8" телевизийн Толь мэдээллийн хөтөлбөрт багтсан, сэтгүүлч А.Азжаргал, зураглаач Э.Энхбаяр нарын бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна.
Орцны жижүүр Ч.Баярцэцэг архидан согтуурсан оршин суугчдад шаардлага тавьсныхаа төлөө удаа дараа зодуулж эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирчээ.
Тэрбээр Баян-Өлгий аймагт аав, ээжийн хамт мал малладаг байсан ч 13 жилийн өмнө их хотод хөл тавьжээ. Нийслэл хотод амьдарч эхэлсэн цагаасаа СБД-ийн 10-р хорооны 32Б байрны хоёрдугаар орцны жижүүрээр ажилласан байна. Энэ ажилд амьдралынхаа 13 жилийг зориулсан боловч эцэст нь эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирч байгаадаа тэрбээр гомдолтой байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр ганц охиноо манцуйтай байхад орцны жижүүрийн ажилдаа орж байжээ. Охин нь энэ жил VI ангид орох хэдий ч аль сургуульд явах нь тодорхойгүйгээс гадна ээжийнх нь бие муу байгаагаас шалтгаалан хичээлийн бэлтгэлээ базааж чадаагүй байна. Орцныхоо подволд амьдарч, өглөөнөөс орой хүртэл цэвэрлэгээ хийдэг ч тэрбээр зарим нэг оршин суугчдад дарамтлуулж, зодуулдаг байна. Энэ талаараа цагдаад мэдэгддэг боловч ямар нэг нөхөн төлбөр, эмчилгээний зардал авч үзээгүй байна. Хэрэв иргэн Ч.Баярцэцэгийн бие муудаж, муу зүйл тохиолдлоо гэхэд алгын чинээ охин нь хорвоог ганцаараа туулах болохыг тэрбээр хоолой зангируулан ярьж байлаа. Энэ мэт өмгөөлж, хамгаалах хүнгүй амьдралын төлөө олдож байгаа ажлыг гололгүй хийдэг иргэд дутах зүйлгүй амьдарч чадахгүй юм гэхэд ажлаа хийгээд сэтгэл амар амьдрах ч нөхцөл алга байна. Орлого багатай, орон гэргүй иргэд нүднээс далд хүчирхийлэлд өртөж байгааг холбогдох газрууд анхааралдаа авахыг энэхүү сурвалжилгаар дамжуулан уламжилж байна.
"ТВ8" телевизийн сэтгүүлч А.Азжаргал, зураглаач Э.Энхбаяр нарын бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна.

Сэтгэгдэл ( 5 )
Ter zodson huni zurgiig fb deer tavih heregtei
(192.82.73.138) -д Чи ч ёстой өөрөө эргүү ац юм даа. Баян-Өлгийд зөвхөн казакууд амьдардаг гэдэг ”эхнэрээсээ өөр хүн танихгүй, эмээлээсээ өндөр даваа даваагүй” хөмөрсөн тогоонд мэт эргүүтэж амьдардаг чиний л богинохон бодлынх. Эргүүгээ, юм мэддэггүй усан тэнэгээ битгий гайхуул. Баян-Өлгий анхнаасаа Монголчуудын төрөлх нутаг. Казахуудад оршин суух газар нутаг маршал Чойбалсангийн шийдвэрээр манайхан зааж өгсөн. Баян-Өлгий аймагт одоо ч уугуул Урианхай, халх, тува, бусад ястнууд амьдран суудаг юм.
Z (202.126.88.129) Баярцэцэг нэртэй казах байх уу эргүү ац аа
zodson chuniin schorond chiigeechee
Сайхан казах эмэгтэй, дэндуу шударга зантай байгаалдаа. Муухай хужаатай эвцэлдсэн юмнуудад юм хэлээд нэмэргуй ээ, шууд хаях байсын . Шударга байсныхаа телее зодуулжээ. Энэ бусгуйд туслах хэрэгтэй