Сүүлийн өдрүүдэд их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орсны улмаас олон улс, улсын чанартай авто зам, тэр дундаа А27 Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлд их хэмжээний үер буужээ. Улмаар авто зам сэтэрч, замын хөвөө усанд угаагдаж, их, бага хэмжээний эвдрэл үүссэн байна.
Цаг агаарын аюулт үзэгдэл, борооны үерийн гамшгаас хамгаалах үүднээс нийт ард иргэдийг Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу, мөн орон нутгаас Улаанбаатар хот руу онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг сэрэмжлүүлэн анхааруулж байна. Яг одоо Шуурхай ажлын хэсэг холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа болно хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )
Энэ Лүнгийн зам гэж үйлтэй юм байх юм. Дамба-Очир гэж хүн барьж байгаа, барих гэж байгаа гэж хичнээн ч жил болов. Хүний зовлон барж, гай гамшиг дуудаж, хэрүүл уруул болсоны дараа хийсэн нь энэ. Талхан дээр цэвэрхэн түрхсэн масло шиг зам нь усны үнэр гарлаа л бол хуйлраад байх юм. Манай нөхцөлд ийм зам үнэхээр шаардлага хангахгүй гэж тэр стандарт шиг юмандаа ”сайтар” оруулаад тэрийгээ МХЕГ ягштал мөрдөөд байвал болохгүй юу. Ийм замыг ашиглалтанд хэн хүлээж аваад байна вэ