Монголын төр 75 настай иргэнээ "ХӨСӨР ХАЯАД" 63 хонолоо

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 19

Төрийн ордны баруун хаалганы үүдэнд 75 настай, иргэн С.Цэвээн суулт зарлаад 63 хонож байна. Түүнд ганцхан хүсэл бий. Тэр нь 1990 онд онгоцны ослоор амиа алдсан нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэж, цагаатгах юм. Учир нь, түүний нөхрийн сууж явсан онгоц нь 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт осолдож, 30 гаруй хүн амиа алдсан байна. Гэтэл Хил хамгаалах ерөнхий газраас тухайн үед талийгаач нөхрийнх нь ар гэрт 702 мянган төгрөгийн тэтгэмж олгосон гэх албан бичиг иржээ.

Харин 75 настай С.Цэвээн гуай тэрхүү мөнгийг аваагүй гэх бөгөөд нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэж, цагаатгахаар суулт зарлаад 63 хонож байна.

Тэрбээр "Ханийн минь нэр төрийг харлуулсан ийм муухай зүйлийг оройтож мэдсэндээ шаналж байна. Хүн чинь шаналах юм аа, дэндүү муухай санагдах юм. Аваагүй зүйлийг авсан гэхээр шаналж, гомдож байна. Ямарч байсан талийгаач нөхрийнхөө нэр төрийг цагаатгахыг л хүсэж байна" хэмээн ярьж байна.

Түүнчлэн "Өдрийн цагаар сууж, шөнө нь гэртээ харьж амарч байгаа. Энэ чинь 30 хоног байтугай гурав хоног хүлээх хэцүү байна шүү дээ. Амьд байхдаа л энэ асуудлыг шийдэх гэж сууж байна. Түүнээс тэр мөнгийг авах гээд байгаа зүйл биш. Нэр төрийг нь л цагаатгахыг хүсэж байна" гэдгийг өмнө нь хэвлэлийнхэнд дайсан билээ.

Иргэн С.Цэвээн гуай талийгаач нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэж, цагаатгах хүсэлтээ төрийн гурван өндөрлөгт хүргүүлжээ. Харамсалтай нь, өнгөрсөн 63 хоногийн хугацаанд тэдний хэн нь ч хариу өгөөгүй, хүлээн авч уулзаагүй байна.

Тэр олон зүйл хүсээгүй. Нөхөн төлбөр, мөнгө бүр ч хүсээгүй. Зүгээр л үр хүүхэд, ач зээ нартаа аавынх нь, өвөөгийнх нь нэр төрийг цэвэр үлдээхийг хүссэн. Төртэй, хуультай тусгаар тогтносон улсын иргэн төр, засагтаа хандсан төдий. Гэтэл тэр төрийнх нь байж байгаа царай. Дэндүү арчаагүй биш байна гэж үү.

Уг нь, эрх мэдэлтэй нэг нь иргэн С.Цэвээн гуайтай уулзаж, хүсэлтийг нь нэг л өдрийн дотор шийдчих асуудал байлтай. Даанч тэгсэнгүй, тэгэхийг ч хүссэнгүй 75 настай иргэнээ Төрийн ордны гадна 63 өдөр суулгаж, тарчлааж байна. Шуудхан хэлэхэд, Монголын төр 75 настай иргэнээ хөсөр хаяад 63 хонож байна. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюун-Эрдэнийн хувь н(192.82.86.9) 2025 оны 03 сарын 13

Энэ засаг ахмадаа нулимаж залуусыг хөөрөгдөж өөрсөдийгөө магтуулдах,гайгүй нэгнээ хэсэг бүлгээрээ нийлж гүтгэн харлуулах ажилд захрж өөрийнхөө байр суурийг бэхжүүлэхэд ашигласан өрөө төлж албан тушаал амалах нь шуудхан хэлэхэд хойч үеээ хорлож байгаа хэрэг. Уг нь үе үеийн засаг ахмадууд нь залуу үеээ ажил,амьдарлын туршлага суулгаж байгаад тухайн хүний сонирхол авьяс хувийн чадвар, оюуны потециалыг харгалзан таарс тохирох албнд томилжт ахмад үе нь халаагаа өгдөг байлаа. Өөрөө хүн болж төлөвшөөгүй залуус улсаа удирдаад хөгжүүлнэ гэж юу байхав дээ. Одоо бид харж байна даа.

1  |  0
Zochin(133.200.197.192) 2025 оны 03 сарын 13

Ohinoo elchingeer tomiluulmaar baina gesen gee bizdee. Shaardah yumaa shaardalgui yaahav avah yostoi yumaa avalgui yaahav gehdee bas altan zagasni emgenshug aashilj bolohgui baihaa.

1  |  0
Зочин(49.0.142.180) 2025 оны 03 сарын 13

Бөөн шунал

1  |  0
Зочин(192.82.75.103) 2025 оны 03 сарын 13

Нэхэхгүй яадаг юм. Чиний нэрээр новшийн дарга байр аваад гударсан бол чи ч нэхнэ шд

2  |  0
(192.82.81.100) 2025 оны 03 сарын 13

Нэг биш нэлээн хэдэн удаа нөхөн олговор ч юмуу, тэтгэмж гэж мөнгө төгрөг өгсөн баримт нь байна гээд шүүхийн шийдвэр дээр нь байгаад байгаа юм биш

1  |  0
Зочин(66.181.183.205) 2025 оны 03 сарын 13

Үр хүүхэд нь эхээрээ төр засгаас мөнгө нэхүүлээд байгаа юмуу. Энэ эмгэн одоо болимоор юмдаа. Хажуугаар нь гүйж явсан хүү гартаа атгаж явсан жүржээ өрөвдөөд өгч байхыг харлаа. 702 төгрөгөө 70 сая болгож авах гээд шунаад байна уудаа.

1  |  3
Зочин(118.209.213.251) 2025 оны 03 сарын 13

Оюун-Эрдэнэ-МАН ээж шигээ хүнийг ингэж доромжилохоосоо ичээч. Эмээг хамгаалах хүн алга уу, нөгөө хүний эрхийн хороо, ахмадын хороо хаачив аа.

2  |  0
emeeheuu minii nasnr(43.242.243.94) 2025 оны 03 сарын 13

urugdul bichgee ug, ene zasgiin zuv, suusan jagssaniig bish numuuruu huutsuldsuniig l shiidberle

1  |  0
Зангараа(202.179.25.78) 2025 оны 03 сарын 13

Ийм асуудал дээр коммунистууд сохор, дүлий, тэр байтугай алуурчид шүү дээ.

1  |  0
ккк(124.158.107.6) 2025 оны 03 сарын 13

хүүхдүүд нь тусдаа бас өөрөө тусдаа хэдэн төгрөг нэхсэнийг харсан уу ккк

1  |  0
зочин(203.23.49.170) 2025 оны 03 сарын 13

нөгөө ерөнхийлөгч Хүрэлсүх хаана байна?

1  |  0
Top