Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчид АВТОБУСААР ҮНЭГҮЙ зорчино

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 19

Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид шалгалтын өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой. Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2021.08.19/ 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлээр эхэлнэ. Мөн 14.00 цагаас Англи хэлний шалгалт авах юм.

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 суралцагч бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд арванхоёрдугаар ангийг 34811 сурагч төгсч байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top