Дархан | Ногоо, мах, сүүгээ хүссэн газраа ХУДАЛДААЛЖ болно

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17

Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Үүнд, 

  • Түргэвчилсэн оношлогооны төвийг аравдугаар сарын 1 хүртэл тогтмол ажлуулна.
  • Хот дотор могойн аюулаас урьдчилан сэргийлж тандалт үзлэг хайгуул зохион байгуулна. 
  • Шарилж устгал үргэлжлүүлэн зохион байгуулна.
  • ААНБ-ууд тусгай зөвшөөрлөө он дуустал сунгах шаардлагагүй ажиллах боломжтой.
  • Шинэ ногооны улирал эхэлж байгаатай холбогдуулан арваннэгдүгээр сарын 1 хүртэл хүссэн газраа худалдаа хийх боломжтой. Үүнд; сүү цагаан идээ, төрөл бүрийн ногоо, махны худалдаа орно. Анхаарах зүйлс; Ногоон байгууламж, нийтийн зам талбай эвдэхгүй, хог тарихгүй.
  • Наймдугаар сарын 25-ны дотор аюулгүйн тойргийн зам засварыг дуусган хэвийн горимд ажиллуулна.
  • ОУХТ, 27-р байрны уулзварт гэрлэн дохио байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top