Цэцэрлэг бүтэн ажиллана, ГЭХДЭЭ...

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17

КОВИД-19 халдварын тархалт арилаагүй ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингэхдээ сургууль 5:9 хөтөлбөрөөр хичээллэх бол цэцэрлэг бүтэн ажиллах юм. Гэхдээ анги танхимд халдвар гарсан тохиолдолд дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Дараах тохиолдолд цэцэрлэгийг зайн сургалтад шилжүүлнэ.  

  • 1 ангид 1 хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ
  • Тухайн давхарт 3 бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана
  • Өөр хоорондоо хамааралгүй байршилтай 3 болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top