Сургуулийн бүртгэл өнөөдөр /2021.08.16/ өглөөний 09:00 цагаас www.parent.edu.mn сайтаар эхэллээ. 8-р сарын 16-30-ны өдрүүдэд сурагчдыг бүлэгт хуваарилна. Энэ сарын 26-наас хуваарилсан бүлгийн мэдээллийг эцэг, эхчүүдэд хүргэх юм.
Сануулахад, нэгдүгээр ангид 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн хүүхэд элсэх юм.
Наймдугаар сарын 16 хүртэл зургаан настнуудыг хаягийнх нь дагуу харьяа сургуульд нь хуваарилна.
Ингээд наймдугаар сарын 16-наас бүртгэл эхэлж, 26-наас анги, бүлэгт хуваах юм байна. Энэ жилийн тухайд 80628 хүүхэд нэгдүгээр ангид элсэхээс 40330 нь нийслэлд, 40298 нь орон нутагт байна.
Цахим бүртгэлийн систем нэвтрүүлснээр хамран сургах тойргийн бус хүүхэд авлаа гэх мэт хардлагаас ангид байж, бүртгэлийг аль болох шударга явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Зарим эцэг, эхчүүд сурагчийн дүрэмт хувцас өмсөхгүй байх санаачлага гаргаад байгаа аж. Тэгвэл дүрэмт хувцас өмсгөх нь хүүхэд бүр тэгш эрх эдэлж байгаагийн нэг хэлбэр гэж албаныхан тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, дүрэмт хувцас өмсөхгүй бол нэг хүүхэд таван өдөр таван өөр хувцас өмсөж байхад нөгөө хүүхэд нь таван өдөр нэг хувцас өмссөнөөс болоод ялгаварлан гадуурхалтад өртөх магадлалтай байдгийг тайлбарлалаа.
Үүнээс гадна 5:9 буюу 5 өдөр хичээллээд есөн өдөр гэртээ цахимаар хичээллэх хөтөлбөр нь халдварын эрсдэлийг хоёр дахин бууруулах боломжийг бүрдүүлнэ гэж тайлбарлалаа.
Сурах бичиг цахим дэлгүүрт байршсан байх ба тухайн ЕБС-ийн төлөөлөл цахим дэлгүүрээс захиалж авах боломжтой аж. Ингэснээр ойрын гурван жилдээ сурах бичгийн тендер зарлахгүй гэж тооцоолж байгаа юм байна.
НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ ЦАХИМ СИСТЕМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэнэ.
Өнгөрсөн жил бүртгэлийн цахим системийг 50 хувь ашигласан бол энэ хичээлийн жилд бүртгэлийг 100 хувь цахимд шилжүүлж байна.
Наймдугаар сарын 4-8
Наймдугаар сарын 8-15
Наймдугаар сарын 16-25
Наймдугаар сарын 26-30
Наймдугаар сарын 26-30
Хаягийн зөрчилтэй болон бусад тохиолдолд бүртгэл хийгдэх боломжгүй тул бүртгэлийг түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг систем гарч ирнэ. Энэ тохиолдолд тухайн сургууль дээр ажиллаж байгаа элсэлтийн комиссын бүртгэлийн ажилтантай утсаар холбогдож бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай.
Хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэлд нэвтэрч шалгах хэсэгт шаардлагатай тохиолдолд холбоо барих тухайн сургуулийн утасны дугаар байршсан байх болно.

Сэтгэгдэл ( 0 )