Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэг, сургуулийг хэрхэн ажиллуулах талаарх бодлогоо танилцуулсан.
Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 5:9 хөтөлбөрөөр хичээллэнэ.
Өөрөөр хэлбэл, тав хоног танхимд, дараагийн долоо хоногт цахимаар суралцах юм. Харин цэцэрлэгийн хувьд 2, 3 настай хүүхдийг одоогоор авахгүйгээр шийдвэрлээд байгаа.
Цаашид халдварын нөхцөл байдал болон томуугийн вакцинд хамрагдсан байдлаас хамаарч 2,3 настай хүүхдийн цэцэрлэг ажиллах эсэх шийдвэрийг гаргах аж.
Харин 4, 5 настай хүүхдийг цэцэрлэгт авна. Ингэхдээ 5 настай хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж байгаа бол 4 настай ч өмнө нь цэцэрлэгт яваагүй хүүхдийг энэ удаад цэцэрлэгт хүлээж авахгүй байх чиглэл барьж байгаа ажээ.
Тэгвэл танхимын хичээл орох үед цэцэрлэг ээлжийн багштай байхаар болжээ. Эхний ээлжинд энэ хичээлийн жилд зургаан дүүргийн 25 цэцэрлэгт 60 багш туршилтаар ажиллуулна.
Ингэснээр цэцэрлэг 07:30-19:00 цаг хүртэл, өдөрт 12 цагаар ажиллана. Улаанбаатарын түгжрэлийн шалтгааны 25 хувь сургууль, цэцэрлэгийн хөдөлгөөнтэй холбоотой байдаг билээ.

Сэтгэгдэл ( 2 )
Маш буруу.СӨБ дарамтанд оржээ
zuv