Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн лхагва гарагт (2021.08.11) болж, "Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" болгохоор шийдвэрлэсэн.
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1500, 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1800 төгрөг байхаар тус тус тогтоосон.
Сурагчид өдөрт 900 төгрөгийн төсөвтэй цайнаас 270ккал тэжээл авч байсан бол 1500₮ болгож нэмэгдүүлснээр 660ккал тэжээллэг хоол идэх боломжтой боллоо.
6-11 насны хүүхдийн 7.3 хувь нь өсөлтийн хоцрогдолтой, 6.7 хувь нь иодын дутагдалтай гсэн судалгаа байдаг байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны өдрийн зардал 900 төгрөг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )