Чехийн SHARK хэмээх хэт хөнгөн агаарын хөлөг Монгол Улсыг зорилоо 

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

OK-AUR 71 дугаарт тус SHARK онгоц нь Чех, Монголын харилцааны 71 жилийн түүхийг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд Чехүүд Улаанбаатарт 1-р эмнэлгийг барьж, уул уурхай, арьс шир, гутлын үйлдвэрийг байгуулахад туслалцаа үзүүлсээр ирсэн ба сүүлийн жилүүдэд мөн Прага хотын амьтны хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь" төслийн ачаар хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр ч үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Чехийн автобус, мотоцикл, автомашин, зүтгүүр болон бусад тоног төхөөрөмжийг Монголд олон жилийн туршид нийлүүлсээр ирсэн бол өнөөдөр нэн ялангуяа Чех орныг дэлхийд шилдэг нь хэмээн нэрлүүлж буй нисэхийн үйлдвэрлэл тэр дундаа хэт хөнгөн онгоцны чиглэлээр хамтран ажиллах цаг ирж байгаа юм.



Онгоцны дарга, SHARK.AERO CZ компаний гүйцэтгэх захирал Денис Гибадулин, Монгол Улсад удаан хугацааны түршид оршин сууж байгаа Германы нисгэгч Герхард Вакенхүттэй хамтдаа Чехээс 20 дахин том газар нутагтай Монгол улсад ийнхүү чехийн чөлөөт нислэгийн онгоцны загварыг танилцуулах юм. 90-ээд оны үед Монгол Улс ардчилал болон зах зээлийн эдийн засаг руу шилжихдээ чехийн замналаас нилээд санаа авч байсан мөн түүнчлэн чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх тэргүүлэх орны тоонд багтаж байсантай адил өнөөдөр 3000 гаруй хувийн хэт хөнгөн онгоцтой, нисэхийн үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжсөн чех улсын загварыг Монгол Улс ашиглах боломж нээгдэж байна.


Тэр хоёр яг юуг маш ихээр хүсч байгаа вэ? ”Холын зайг боломжийн зардлаар хурдан туулахад зориулан хамгийн дэвшилтэт технологиор бүтээсэн SHARK онгоцоор яг түүнд нийцсэн өргөн уудам, том газар нутагтай улсын дээгүүр дүүлэн нисэхийг хүсэн хүлээж байна” хэмээн Дэнис хэлэхэд Герхард "Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын нээлт бол Монгол Улсад ерөнхий зориулалтын нислэгийн салбарыг хурдацтай хөгжүүлэх үүд хаалгыг нээж байна хэмээн үзэж байна. SHARK-ийн өвөрмөц концепц нь цах тахлын үеийн монголчуудын тээвэрлэлтийн шаардлагад нийцэж байгаа бөгөөд энэ нь Төв азийн энэ улсад ерөнхий зориулалттай нислэгийн салбарыг хөгжүүлэхэд тохиромжтой эхлэлүүдийн нэг болж чадна. Бидний зорилго бол Чех улсын хэт хөнгөн агаарын хөлгийн салбарын сор бүтээгдэхүүнийг нийтийн болон хувийн нислэг сонирхон дурлагсдад таниулах явдал билээ. Түүнчлэн, SHARK Монголын зах зээлийг Чехийн нисэхийн салбарынханд нээж өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн нэмж хэлэв.


SHARK.AERO –ийн талаар


Дээд зэргийн хүчин чадлыг орчин үеийн тохилог бүхээгтэй хослуулан, үзэмж сайтай, хувиршгүй загвартай хийснээр тэнгэрт өөр ямар ч онгоцонд мэдрэхгүй мэдрэмжийг SHARK онгоцонд мэдрэх боломжтой. Шарк нь дугуй хураах гидравлик системтэй , өвөрмөц далавчтай, нислэгийн үеэр эргэлтийг автоматаар тохируулдаг сэнстэй бөгөөд хамгийн сүүлийн үеийн Dynon эсвэл Garmin нисэхийн электрон төхөөрөмж бүхий өндөр хүчин чадалтай хоёр суудалтай хөнгөн агаарын хөлөг юм.

Энэ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан хийсэн шинэлэг дизайны элементүүдтэй холын зайд нисдэг хурдан онгоц юм. 100 морины хүчтэй Rotax 912 хөдөлгүүртэй бөгөөд цагт 300 км хурдалж нэг дор 2500 км зайг туулах чадвартай юм.

Kevlar карбон файбер хольц ашиглан аэродинамик гадаргуутай өвөрмөц гадаад үзэмжийг хослуулан хийснээрээ SHARK нь хамгийн хурдан хэт хөнгөн онгоц болжээ. Үүний нотолгоо бол дэлхийн дээд амжилтын цувралууд болон дизайнаараа хүртсэн янз бүрийн шагналууд юм. SHARK-ийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг бөгөөд нисэх онгоцыг бүхэлд нь аврах шүхрийн системийг санал болгодог. Онцгой байдлын үед энэ нь бүтэн онгоцны хамт аюулгүй газардах боломжийг танд олгоно.

Чех-Монголын харилцааны тухай


Газарзүйн байршлын хувьд хол зайтай ч Чех, Монгол хоёр улс маш ойр дотно түншүүд юм. 1950 оны эхээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон. 1960-аад онд Чехийн геологичид Монголд ажиллаж байсан бөгөөд тэд зэс, молибдений хамгийн том ордыг нээхэд хувь нэмрээ оруулсан юм. 1970 –аад оны үед тухайн үеийн Чехословак Улс Улаанбаатар хотын 1-р эмнэлгийн барилгыг санхүүжүүлж барьснаас гадна Монгол Улсын арьс шир, гутлын үйлдвэрлэлийн эхлэлийг тавилцсан билээ. Монгол Улсад чехийн автобус, мотоцикл, суудлын болон ачааны автмашин, турбин, зүтгүүр, хүнс үйлдвэрлэлийн шугам, зэвсэгт хүчний тоног төхөөрөмж зэрэг нь сайн танигдаад зогсоогүй мэдээжийн хэрэг чехийн шар айраг, шил, шаазан эдлэл зэрэгт монголчууд дуртай байдаг. Чехийн их дээд сургуулиудад хэдэн арван мянган монгол оюутнууд суралцаж байсан. 90-ээд оны үед Монгол Улс чехийн ардчилалд болон зах зээлийн эдийн засаг руу шилжих замналаас нилээд санаа авч байсан мөн чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх тэргүүлэх орны тоонд багтсан. Хоёр улсын худалдааны харилцаа улам бүр нэмэгдэж Прага хотын амьтны хүрээлэнгийн "Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь" төслийн болон Пийпл ин Нийд, Харитас Чех ашгийн бус байгууллагуудын Монгол улс дахь удаан хугацааны идэвхтэй үйл ажиллагааны ачаар байгаль орчныг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаа сайжирч байна. Өнөөдөр Чех Улс Европ дахь Монгол иргэдийн хамгийн олон буюу арван мянгаар тоологдох монголчуудын хоёрдахь гэр болж байна.

SHARK.AERO- ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг:
www.sharkaero.cz
www.instagram.com/sharkaeroaircraft/
www.facebook.com/shark.aero
www.facebook.com/SharkMongolia

Холбоо барих хүн:
Петр Хийл
Утас: +420 604 266 764
Имэйл: petr@hyl.cz

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.227) 2021 оны 06 сарын 28

ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ БҮТЭЭЖ ЧАДДАГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУД ЯАНА ДАА ЯАНА . ИЧИЖ АМЬДАРЦГАЯА

1  |  0
Зангараг(202.179.25.88) 2021 оны 06 сарын 29

2хон хүний суудалтай учир онгоц осолдвол олон хүн сүйрэхгүй 2 хүн шүхрээр аврагдах давуу талтай юм байна.Дэлгэрсайхан, Сү. Батболд мэтийн дээрэмчин баячууд баривчилгаанаас түр бултахад ашиглаж болох юм хэ хэ.

1  |  0
Hah(174.241.150.59) 2021 оны 06 сарын 28

Ene ongotsond ch suukhgui ee chechiig ongots khiideg gej sonssogui uym bna avtobus bish yamar

0  |  0
M(66.181.176.105) 2021 оны 06 сарын 28

Чех Польш Унгар монголыг мартсан шүү дээ

0  |  1
Top