.jpg)
Төрийн албаны зөвлөлийн Гадаад харилцааны яамны дэргэдэх салбар зөвлөл өчигдөр (2021.04.06) шийдвэр гаргаж, АНУ-д суугаа Элчин зөвлөх И.Индранилаг чөлөөлсөн байна.
Учир нь И.Индранила нь Ё.Отгонбаярын захидлыг задалсан байж болзошгүй асуудалд холбогджээ.
Элчин сайд Ё.Отгонбаярыг огцруулах тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ-аар хэлэлцэх үеэр тэрээр АНУ-ын Колумбын их сургуульд Сү.Батболдын хүү Б.Сэдбазарыг элсүүлж өгөхийг гуйж, Элчин сайдын хувиар тус сургууль руу захидал бичсэн асуудал хөндөгдөв.
Уг захидлыг хэн ил болгов гэсэн гишүүдийн асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Элчин сайдын мэдээлэл алдагдсантай холбоотой тайланг авсан. Үүнд буруутай албан тушаалтныг олж, хариуцлага тооцно. Захидлыг Ё.Отгонбаяр бичсэн. Гэхдээ ялгавартай хандаагүй. Бүх оюутнуудад адил хандаж, ийн захидал бичдэг гэдгээ илэрхийлсэн. Элчин сайдын яамны цахим хаягт нэвтрэх эрх Элчин зөвлөх И.Индранилад байдаг" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Энэ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Энхболдын дүү Индранила гэж нөхөр ГХЯ-нд гурван сар ажиллаад, Элчин зөвлөх буюу Элчин сайдын дараачийн албан тушаалд томилогдсон гэх мэдээлэл байна. Гадаад харилцааны сайд энэ хүнээ татах ажлаа боддоггүй юм уу” гэж УИХ-ын индэр дээрээс хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 9 )
Энэ Коммунистууд үнэндээ дэндүү даварч бна шүү, тэр шинэ төлөгөн коммунист хөгжлийн банк дамдинням шууд халь гэж хэлээд халууллаа, ГХЯ ны үнэн төрхийг илчилсэн хүн халагдаж байгаам юм биздээ, хар тамхи зөөсөн хүмүүс ээ халдаггүй яам яасан түргэн юм бэ?
Ё.Отгонбаяр ”Бүх оюутнуудад адил хандаж, ийн захидал бичдэг” гэхээр л Индранила нь буруутай болчихдог юм байхдаа.Тэр Дамбий гэж дамбий. Энхболдын дүү ч гэх шиг. Энэ хэд нээрээ муухай дээрэлхэж байна даа. Ийм эргүү төрийн түшээдтэй гэхээр юу ч гэхэв дээ. Сайн, мундаг залуус байгаа, гэхдээ л арай ч дээ\n
ё.отгонбаяр буруутай байна. Улс төржсөн асуудал гэж хар байсан Гэтэл энэ нь огт өөр болж хувирлаа Ер нь АНУ-д хэний хүүхдүүд сурдаг вэ гэж асуух ч хэрэггүй,тэнд жирийн иргэний нэгч хүүхэд сурах битгий хэл очоод ирэх ч боломжгүйг бүгд мэнд.Тэнд баячуудын,дарга нарын хүүхдүүд төрийн зээл,тусламжаар, цаад орны тэтгэлгээр сурдаг Иймд Элчин сайд маань тийм ажил хөөцөлдөж явдаг бол туйлын харамсалтай хэрэг.Татах нь зөв байжээ УИХ-н гишүүд дандаа баячуул байдаг ямар учиртай юм бэ. гайхалтай.Тэд биенийгээ хамгаалах нь зүйн хэрэг
ЭЗНИЙХЭЭ ХҮҮХДИЙГ СУРГУУЛЬД АВААЧ ГЭЖ ГУЙРАНЧЛАХ НЬ УЛСЫН НУУЦ БОЛОО ЮУ ?
Хөгийн коммунистуудын үйлдэл болгон нь НО той
Ер нь бол монголоос сурах гэж буй хүүхдүүдэд хүсэлт бол гаргадаг. харин ганцхан тэр хүүхдийн тодорхойлолтыг л ил болгож энэ буруу хүүхдийн нэр төрд халдаж бна. Бусад хүүхдүүдийг ил болгох юм болгожчихоо тэгвэл амар шүү дээ.
ЯАМ ДОТРОО БИЕ БИЕНЭЭ ТАГНАСАН ЯМАР СОНИН ЮМ БЭ? ДИПЛОМАТ АЛБА ГЭЖ ҮҮНИЙГ Л ХЭЛДЭГ ЮМ БАЙХ. УЛСЫН ЭРХ АШИГ БИШ ХУВИЙН ЭРХ АШГААР ЗАНИМАЛДДАГ БОЛЖ БАЙНАУУ?
Тийм хүүхэд тус бүр дээр хүсэлт бичдаг, ямар ч гэмт хэрэг биш, харин дотор нь ажиллаад ховын хутгуурыг зайлуулах нь зөв, ямар ч асуудал задруулж байгаа ч юм бил ээ
Дарга нарын булхиа албан тушаалаа ашигласан хэргийг илрүүлсэн хүнийг шагнах ёстой юм бишүү. МАН-ны өөрсдийн авилгал албан тушаалын хэргээ ингэж л нууна да. Яана да.