Б.Амархүү: Алдсан надад ИТГЭЛ ӨГЧ, тосоод авахыг бодоорой

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 02

Мансууруулах төрлийн бодис хэрэглэсний улмаас хорих ял эдэлж байсан дуучин Б.Амархүүг өнгөрөгч хоёрдугаар сард магадлангаар суллажээ.

Тэрбээр хоригдох хугацааныхаа 80 хувийг эдэлсэн учраас суллах шийдвэр гаргасан байна. 

Энэ талаар өнөөдөр хэвлэлүүдэд мэдээлэл цацагдсаны дараа тэр Амархүү Борхүү гэсэн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтээс уучлал хүслээ. 

Тэрбээр "Сайн байцгаана уу. Сайхан хаваржиж байна уу. Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань, алаг үр, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАЖ, хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсэн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол ... гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон, ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургааль болж, надад УХААРАЛ хайрласаан.

Би ард түмэндээ, үзэгчдэдээ, эх орондоо хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, залуучуудынхаа зөв амьдралын төлөө тууштай өргөх болно. Миний хайртай ээж минь, аав минь, хайрт хань минь, үр минь, миний Монголын ард түмэн минь, залуучууд минь алдсан надад итгэл өгч, тосоод авахыг бодоорой. Надад итгэж, намайг дэмжээрэй гэж хүсэж байна. Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ. Та нарыгаа гүнээ хүндэтгэсэн Б.Амархүү" гэжээ. 
 

Сануулахад, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны есдүгээр сарын 20-нд дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэж байхад нь саатуулсан юм.

Түүнийг өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь барьж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар "Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, өөрөө хэрэглэсэн" гэсэн үндэслэлээр хоёр жилийн хугацаатай хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон байдаг.

 

Сэтгэгдэл ( 42 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.94.223) 2025 оны 03 сарын 13

Хуцалгүй Буцаад шорондоо суу чи

1  |  0
Далайжаргал Батдорж (66.181.161.102) 2025 оны 03 сарын 13

Алддаггүй хүн гэж байхгүй,түүндээ гэмшиж ухамсарлаж байгаа нь хамгийн чухал.Цаашдаа эргээд хүчтэй босоорой дүү минь.

2  |  0
З(59.153.114.237) 2025 оны 03 сарын 13

Сайн дүү.сайн хүү.сайн ах.сайхан ард түмэн нь итгэлтэйгээр тосоод авнаа.баяр хүргэж аз жаргал хүсье

1  |  0
Зочин(202.126.89.185) 2025 оны 03 сарын 13

Ийм хулгайчуудыг өөгшүүлмээргүй л байгаа юм даа,монголд шүүх нь мөнгөтэй хүнд үйлчилдгийн л гай

1  |  0
Bi(202.126.88.206) 2025 оны 03 сарын 13

Zub hu er aldaj erge nurdag gej vg bii dahiad l aldahgvi bhad boloo

1  |  0
Уншигч(202.126.90.115) 2025 оны 03 сарын 13

Чи сайхан дуу дуулдаг чи залуу хүүхэд ахиж бүү алдаарай бас буриад улсын гавьяат жүжигчин цолдоо дахин бүү сэв суулгаарай

1  |  0
Чимгээ(192.82.78.234) 2025 оны 03 сарын 13

АМЖИЛТ АРД ТҮМЭН ЧАМД ХАЙРТАЙ ШҮҮ

2  |  1
mongoljaal(66.181.161.57) 2025 оны 03 сарын 13

odoo gahij buu ald saihan uran buteel hii amijt duu mini

2  |  0
Иргэн(103.229.123.241) 2025 оны 03 сарын 13

САЙХАН ИРЭЭДҮЙ БН ЗӨВ АМЬДАРААРАЙ АМЖИЛТ

2  |  0
mn(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

УРАГШААГАА ХАРЖ АМЬДАР ДАА ДҮҮ.

2  |  0
Zochin(73.176.171.37) 2025 оны 03 сарын 13

Zaluu hun bna daa.uragshaa harj uurtuu itgeltei yavaarai.er 1 aldaj ereg1 nurdag horvoo gedeg.

3  |  0
(192.82.75.126) 2025 оны 03 сарын 13

zuugeer l yavuulaachee naad hunee,baidagl 1 duuchinshde,harin ter tembuujingee barij chadahguii baij

1  |  0
zochin(176.78.159.219) 2025 оны 03 сарын 13

Bidnii huugees yalgaa yu baihav,bukh muuhai zuil ard hotsorson.Huu mini gun amisgaa avaad jargaltai amidraldaa tavtai moril doo. Chi chadna AMJILT!!!!!!!!!

3  |  0
Сайхан аа(77.38.148.28) 2025 оны 03 сарын 13

маш сайхан илгээмж, маш их баярлалаа.файсбуукээс анх мэдээ олж уншаад унэхээр их баярлалаа.файсбуукийн мянга мянган уншигч, узэгчид, Ард тумэн чамтай цуг байгаа шуу.олон зуугаараа чамд амжилт, сайн сайхныг ереесен байгааг олж харсан биз дээ.Аялгуу сайхан ая дуугаараа Дэлхий ертенцийг, Ард тумнээ баярлуулж яваарай.

4  |  0
дүү чинь(64.119.21.233) 2025 оны 03 сарын 13

Зөв шүү. Эр хүн.ийм байвал сайхан.

3  |  0
Золу(122.201.24.27) 2025 оны 03 сарын 13

Өөрийгөө дахин бүү ялла.

2  |  0
Wli(122.201.24.27) 2025 оны 03 сарын 13

God bless you!

1  |  0
Kingdom of Jesus(122.201.24.27) 2025 оны 03 сарын 13

God bless you!

1  |  0
Өлзиймаа(122.201.24.27) 2025 оны 03 сарын 13

Христийн сүм чуулганд хамрагдах нь зүйтэй.

1  |  0
Dulmaa(122.201.21.120) 2025 оны 03 сарын 13

Zob setgeltei Zob bodoltoi Zob yabbal Zob l zamaar alhana Zob bvhen chamaig Zob zvgt chiglvvlne hvv mini chi chadnaa itgej bna

1  |  0
Зочин(202.9.46.210) 2025 оны 03 сарын 13

Дахиж алдахгүй амьдраарай.Ард иргэд маань алгаа дэлгээд тосоод авна даа.\n

4  |  0
egch(87.214.24.143) 2025 оны 03 сарын 13

er hun tug ch barina tugal ch hariulna sain sanaj , zov bai , daruu bai

3  |  0
egch(87.214.24.143) 2025 оны 03 сарын 13

za bolj de , tegelgui yaah ve tosood avna harin huu mini helsendee hurch ard tumniihe hairtai duuchin heveere uldehiig husii , ene aldsan hairan tsag hugatsaaga oorto bolon ard tumendee nohon sain uils sain uran buteeleeree nohooroi itgej baina !

3  |  0
Ии(103.26.194.101) 2025 оны 03 сарын 13

БЛЯД

1  |  1
З(64.119.25.174) 2025 оны 03 сарын 13

Зүүдэлж ч байсан удаатай хүү минь

2  |  0
З(64.119.25.174) 2025 оны 03 сарын 13

Зовж явсан цагт чинь АРД ТҮМЭН НЬ ҮРГЭЛЖ ЦУГ ХАМТ БАЙ САН ШҮҮ .ХАМТ Л ЗОВЖ БАЙЛАА ДАА.ОДОО Л САЙХАН БОЛЛОО ДОО.амжилт хүсье. Дүүтэйгээ уулзсан юм шиг л боллоо

4  |  0
Zochin(133.82.250.244) 2025 оны 03 сарын 13

Aav eejiin sain huu, Hunii sain hani, sain aav gedgiig chin hen buhen medne. Setgel uudrug baigaarai . Er hun neg aldaal biz , Ereg neg nuraal biz , Aldaj onson negniigee hezee ch tsaash ni tulheddgui, uruvch zuulun setgeleer tosood avdag mongol hunii saihan setgel zam muriig tani gegeen bailgah boltgui.

5  |  0
Tu(59.153.114.114) 2025 оны 03 сарын 13

Setgeliin dem ogno dvvde er neg aldaj ereg neg nurdiin

5  |  0
Ррр(202.5.198.34) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр гэмшиж байгаа юм байна сайн байна

5  |  0
Чимэг (64.119.25.174) 2025 оны 03 сарын 13

Хайртай хүү нь ардтүмэндээ эргэн ирсэнд чинь сэтгэлээсээ баярлаж байна. Ард түмэн энэ хугацаанд бүгд л харамсан шагширч байлаа. Залуучуудын үлгэр дуурайл болж чаднаа хүү минь. Маш ихээр итгэж байна. Чи сайн хүү байсан. Байх ч болно. Ухаалаг шүү.амжилт хүсье

5  |  0
Зочин(37.201.211.3) 2025 оны 03 сарын 13

Гол нь алдаагаа үнэнээсээ ухаарч ч чадсан бол сайн байна. Хар тамхи чинь эмчилүүлж байж бас эдгэдэг гэсэн. Хэрэглэхгүй удахаар зүгээр болчихдог бол болж л байна. Сайхан,, мундаг хүү шүү. Хайртай дуучин минь. Чамайг ард түмэн чинь уучилна, чи өөрийгөө болоод ард түмэнээ дахин битгий хуурааарай!!!!!!!!!

7  |  0
ЗОЧИН(139.5.216.19) 2025 оны 03 сарын 13

АРД ОЛОН ЧИНЬ ЧАМАЙГ ТОСЧ АВНАА ДАХИН БУРУУ ЗУРШИЛ БҮҮ ГАРГААРАЙ АЛДАЖ ОНОГДОГ ХОРОВОО СОНИУЧ ЗАЛУУ НАСАНДАА АЛДАА БИЗ ТОМ СУРГАМЖ БОЛЛОО ОДОО АЛЗАХГҮЙ АМЬЖИЛТ ЧИ ЧАДНА .

5  |  0
Irgen(202.9.46.133) 2025 оны 03 сарын 13

Saihan duuchin huud itgej bna.Saihan amidraarai.

5  |  0
орхон(66.181.161.56) 2025 оны 03 сарын 13

хүн болгон алдаж онож явдаг санаа өөдрөг яваарай амжилт хүсье

5  |  0
бат(202.179.22.110) 2025 оны 03 сарын 13

Урагшаа харж амьдрана шүү. Эр 1 алдаж,эрэг 1 нураа л биз.

5  |  0
Zochin(64.119.19.54) 2025 оны 03 сарын 13

Tosood avnaa ard tumen chini chamd hairtai

5  |  0
M(64.119.16.13) 2025 оны 03 сарын 13

Өнөөдрийн алдаа маргаашийн амжилтын эхлэл. Алдахгүй хүн гэж ганцхан бурхад байдаг

4  |  0
Ввв(42.25.83.3) 2025 оны 03 сарын 13

Сайн ард түмэн аав ээжээс уучлал гуйж байгаа сайн байна Хүн амьдралдаа алдаж болно Харин хэцээч дахин давтаж болохгүй шүү хатуу анхаар\nИрээдүйн амьдрал хөдөлмөрт тань өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

7  |  0
Ввв(42.25.83.3) 2025 оны 03 сарын 13

Сайн ард түмэн аав ээжээс уучлал гуйж байгаа сайн байна Хүн амьдралдаа алдаж болно Харин хэцээч дахин давтаж болохгүй шүү хатуу анхаар\nИрээдүйн амьдрал хөдөлмөрт тань өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

4  |  0
Ввв(42.25.83.3) 2025 оны 03 сарын 13

Сайн ард түмэн аав ээжээс уучлал гуйж байгаа сайн байна Хүн амьдралдаа алдаж болно Харин хэцээч дахин давтаж болохгүй шүү хатуу анхаар\nИрээдүйн амьдрал хөдөлмөрт тань өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

3  |  0
Ввв(42.25.83.3) 2025 оны 03 сарын 13

Сайн ард түмэн аав ээжээс уучлал гуйж байгаа сайн байна Хүн амьдралдаа алдаж болно Харин хэцээч дахин давтаж болохгүй шүү хатуу анхаар\nИрээдүйн амьдрал хөдөлмөрт тань өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

4  |  0
zochin(192.82.69.50) 2025 оны 03 сарын 13

khuurkhii genen khongor shuu dee , chi chadnaa , tawtay moril

4  |  1
Top