"Багануур" ХК 4 сая тонн нүүрс олборлон, борлуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 04

Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 70 хувийг дангаараа хангах үүрэг хүлээн ажилладаг "Багануур" ХК-ийн уурхайчид 2021 онд 17.3 сая/м3 хөрс хуулж, дөрвөн сая тн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөө гаргажээ.

Тус компанийн 1200 уурхайчин  өмнөх онд мөн дөрвөн сая тонн нүүрс олборлон, борлуулах төлөвлөгөө гаргаж, дөрвөн сая 50 мянган тонныг олборлон борлуулснаар төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top