Байгаль орчны татварын 36.6 хувийг иргэд төлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 25

Монгол Улсын байгаль орчны татварын дүн сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. 2019 онд 1  их наяд төгрөг болж, 2015 оноос 1.8 дахин өсжээ.

 Нийт татварын 10.4 хувийг байгаль орчны татвар бүрдүүлж байна. Үүнд: эрчим хүчний татвар 4.2 пункт, тээврийн татвар 3.9 пункт, байгалийн нөөцийн татвар 1.8 пункт, байгаль орчны бохирдлын татвар 0.5 пунктийг эзэлжээ.

Байгаль орчны татварын 63.4 хувийг аж ахуйн нэгж, байгууллагууд, 36.6 хувийг иргэд төлж байна.

Байгаль орчны татварын ихэнх хувийг эрчим хүчний татвар эзэлдэг бөгөөд 2016 оны байдлаар 65.1 хувийг эзэлж байсан бол 2017 онд 40.1 хувь болж, өмнөх оноос 25 пунктээр буурчээ.

Энэ нь “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” хуульд 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой.

Монгол Улсын түлшний импортын 2019 оны дүнг 2015 онтой харьцуулахад дизелийн түлш 1.6 дахин их, автобензин 1.2 дахин их, онгоцны түлш 1.7 дахин их байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top