ХӨСҮТ-д эмчлүүлж байсан ОХУ-ын хоёр иргэн эдгэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 01

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.01/ ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү таван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан талаар хэллээ. Тэдний хоёр нь ОХУ-ын иргэн бол үлдсэн гурав нь Монгол Улсын иргэн аж. 

Тэрбээр "Өнгөрсөн хоногт 306 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, ажиглах байранд байсан зургаан хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Ачаа, тээврийн 25 жолоочоос халдвар илрээгүй. ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Тэдний хоёр нь ОХУ-ын иргэн, гурав нь Монгол Улсын иргэн" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гадаад иргэн(150.129.141.61) 2025 оны 03 сарын 13

Хүний нутагт эмчилгээ хийлгээд эрүүл болно гэж аз шүү.

2  |  0
Зочин(202.179.25.110) 2025 оны 03 сарын 13

орос жолооч нар азтай байна. Монголд эмчлүүлээд эдгээд гарна гэдэг азтай л юм

2  |  0
Zochin (182.160.32.82) 2025 оны 03 сарын 13

Orosuud hezee orood irsiin

1  |  0
Top